Сүүн ааруул хийх арга

805

1. Сүүгээ гашилгана
Зөв гашилсан сүү элгэн тараг шиг боловч бага зэрэг цэлцгэнэж харагддаг. Гэхдээ амт болоод бүтцээрээ тарагнаас өөр. Сүүний тослог буюу цөцгий нь савтай сүүний дээр сүүний хэмжээнээс хамааран 2-4 хуруу зузаан тогтох ба шар өнгөөрөө сүүнээсээ ялгардаг. Сүүний тослогийг ялгаж авах эсэх нь таны дур. Цөцгий авахгүйгээр дараагийн үйлдлээ хийсэн ч болно.
2. Гашилсан сүүгээ ээдүүлнэ
Энэ хэсэг ээзгий хийхтэй нэлээд төстэй боловч шар сүүг гал дээр ширгээхгүй. Гашилсан сүүгээ час халуун болтол халаахад аяндаа өөрөө (ямар нэгэн ээдүүлэх зүйл хэрэггүй) ээддэг ба шар сүүг 80-85 хувьтай шахаж авна.
3. Хуурай тогоонд ээдмээ нухна
Халуун гал дээр тосгүй, усгүй, юу ч үгүй хуурай тогоонд бэлдсэн ээдмээ нэг чиглэлд эргүүлэн цөцгий амтагдтал хутгана. Эхэндээ ээдэм нь эмхрэхгүй, тал бүрд цацагдчих гээд хутгахад хэцүү байдаг. Бага сүүгээр хийж байгаа бол харьцангуй амархан. Ээдэм эмхэрсэн үед тогооны ирмэгээс төв рүү хуйлардаг. Хэчнээн тослогийг нь авсан бага зэргийн тослог ээдэмд үлддэг ба тэр нь ээдмийг хуйлрах нөхцөлийг бүрдүүлдэг.
4. Бага зэрэг элсэн чихэр нэмнэ
Тохиромжтой гал дээр цөцгий амтагдтал хутгасан ээдэм яг л “нүнжигтэй” цайвар шаргал өнгөтэй гурилан тостой төстэй харагддаг. Мэдээж амт нь шал өөр. Цөцгий амтагддаг. Бага зэрэг элсэн чихэр (1 л сүүнд 20 гр элсэн чихэр) хийхэд цөцгий амтагдсан ээдэм маань урсаж, хайлан шингэрчихнэ. Гэхдээ та хутгасаар л байх хэрэгтэй. 20 мин хутгасны дараа бага зэрэг аргана. Одоо хутгахаа болиод амсаад үзээрэй. Аманд ормогцоо хайлах шоколад шиг сүүн ааруул бэлэн боллоо.
ааруул зурган илэрцүүд
Анхаарах зүйлс:
Хутгах хэрэгсэл нь аль болох модоор хийгдсэн байвал зохистой. Жишээ нь, модон ганжин, зориулалтын хутгуур... Эргүүлэх бүрд тогоотой үрэгдэх учир тогоог гэмтээхгүйн тулд модон эдлэлээр хутгах нь зөв сонголт юм.
Хуурай тогоонд хутгадаг учир бага зэрэг хусам тогтдог. Хэрэв галаа зөв тохируулж чадвал хусам ээдэм рүү орохгүй
Ээдэм эмхэртэл галаа бага багаар нэмээрэй. Нэгэнт ээдэм эмхэрсэн хойно жигд галаар тасралтгүй хутгана шүү.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn