Ухуулагч нар нь хүчингийн хэрэгт холбогдсон нэр дэвшигч нартаа АН ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү

0
Сонгуулийн үйл ажиллагаа ид өрнөж буй энэ үед хариуцлагын асуудал олны анхаарлыг татаж байна. Үүнийг хоёр жишээгээр авч үзэхэд дараах дүр зураг харагдаж байгаа юм.
Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас хохирсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эгүүлэн татах улс төрийн шийдвэрийг Монгол Ардын Намын сонгуулийн штаб гаргажээ. Олон нийт ч үүнд сайшаалтай хандаж байна.
Харин Ардчилсан нам Сүхбаатар аймагт гарсан бусармаг хэрэг дээр арга хэмжээ авчихвал бас нэгэн зөв замын эхлэл болно гэдгийг сонгогчид хэлж байна. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон зургаан охиныг Дарьганга буудалд сонгуулийн сурталчилгаа хариуцаж байсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нар хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон. Охид аймшигт хэргийн хохирогчид болчхоод байхад Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нар ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл "надад хамаагүй, хараагүй, мэдэхгүй" хэмээн сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлээд явж байна гэх.
"Маргаашийг хамтдаа бүтээе" гэсэн сүржин уриан дор өөрсдийгөө сурталчилж яваа тэд нарыг эл хэрэг дээр нүдэн балай чихэн дүлий өнгөрч байгааг шүүмжлэх хүмүүс олон. Өнөөдөргүй маргааш үгүй. Үүнээс харахад монголын охид бүсгүйчүүдийн маргаашийг тэд хамт бүтээлцэх эсэх нь, тэр дундаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж буй  Т.Пүрэвхатанд эхчүүд, эмэгтэйчүүд итгэлээ өгөх нь эргэлзээтэй болов! Ноцтой хэрэг дээр дуугарах сөхөөгүй төрийн эрхийн төлөө зүтгэж яваа тэрээр Монголын ирээдүйн төлөө дуу хоолойгоо өргөх зүрх сэтгэлтэй, хүндтэй эрхэм нэгэн болж чадах болов уу?!
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn