”Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй ”Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ эхлэв

224
 
 "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв.  Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав.
  Арга хэмжээ 04-р сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Монгол улсын МСНЭ, Өнөөдөр сонин, Хятадын Гуанмин өдрийн сонин, Лавлах мэдээ сонин, Глобал таймс сонин, Өвөр Монголын өдрийн сонин, Солонго Мэдээллийн төв зэрэг хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлчид оролцож, Шааньси болон Өвөр Монголын аж ахуйн нэгжүүд, соёл, музейн газрууд, Тан Фэнгийн соёлын дүүрэг, Үндэсний ботаникийн цэцэрлэг зэрэг өндөр чанартай хөгжил, технологийн шинэчлэл гэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцлага хийх болно. Энэхүү арга хэмжээгээр дамжин экологийн байгаль орчныг хамгаалах, уламжлалт соёлыг хамгаалах, өвлөн үлдээх, орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийг гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чадавхийг бэхжүүлэх зэрэгт Хятад улсын хөгжил, боломжийн түүхийг тэргүүн эгнээний туршлага, бодит жишээ, бодит хувилбараар ярьж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг Монголын ард түмэнд идэвхтэй сурталчилж, Хятадын итгэл үнэмшилтэй, сайн сайхан дүр төрхийг бүрэн харуулах болно.
Найруулагч:
Д.МӨЧИР
Эх сурвалж:
СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn