Банкны салбарын анхны Инновацын төв үүдээ нээлээ

0
Тогтвортой хөгжил, дижитал үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк инновацид суурилсан гарааны бизнес, оюутан, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө байгууллаа.
Инновацын төвийн нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Сачин Наир: “Энэхүү Инновацын төв ашиглалтад орсноор Монгол Улсын банк, санхүүгийн технологийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй судлах боломж бүрдэж байна. Бид “Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой ажилладаг. Тэгвэл энэ зорилгодоо нэг алхам ойртоход Инновацын төв чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.
ХААН Банк Инновацын төвөөрөө дамжуулан их, дээд сургуулиудтай хамтран ажиллах бөгөөд ингэснээр оюутан, залуу эрдэмтэн, судлаачид тус төвд сургалт, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой боллоо. Оюутан, залуучууд өөрсдийн олж авсан шинэ санаа, инновацыг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд санал болгох, мөн  ХААН Банкны зүгээс менторшип, дадлагажуулах хөтөлбөрт оюутнуудыг хамруулах, ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байна.
Хүүхдийн 100 дахь ХААН Банкны Сөүл оффисын 3 давхарт байрлах Инновацийн төв нь 200 м.кв тохижилт бүхий 24 хүний суудалтай оффисын өрөө, хурал, уулзалтын өрөө, туршилт судалгааны өрөө, амралтын хэсгүүдээс бүрдэх бөгөөд инновацыг бүтээж, аливаа шинэ санааг эрэлхийлэх хүсэл сонирхолтой оюутан, залуучуудад үргэлж нээлттэй байх юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn