ХААН Банкны “Бизнесийн менежментийн цогц сургалт 2024 – Түвшин 1” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

191
Бизнес эрхлэгч та удирдах ур чадвараа сайжруулан үр шимтэй өсөлтийг бий болгохоор төлөвлөж байна уу?
Тэгвэл таныг ХААН Банк “Содура консалтинг” ХХК хамтран зохион байгуулдаг “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрт урьж байна.
Уг сургалтад хамрагдсанаар бизнесээ том зургаар нь төлөвлөх, багаа удирдан манлайлах, гүйцэтгэлийг сайжруулах арга техникүүдэд цогцоор нь суралцахаас гадна олж авсан мэдлэг мэдээллээ өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шууд хэрэгжүүлж, бусад бизнес эрхлэгчидтэй харилцан туршлага солилцож, хүрээллээ тэлж, урт хугацааны түншлэл үүсгэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Тус хөтөлбөр нь бүтэн жилийн хугацаанд 3 түвшинд хэрэгжих бөгөөд 1, 2-р түвшний хөтөлбөрт тууштай, идэвх оролцоотой хамрагдан, амжилттай дүүргэснээр байгууллагадаа бизнесийн зөвлөх үйлчилгээ авах тэтгэлгийн эзэн болох боломжтой.
Бүртгэл 2024 оны 3-р сарын 4-ний өдрийг хүртэл явагдана.
Хөтөлбөрт хамрагдах харилцагчдад тавигдах шаардлага:
“Бизнесийн менежментийн цогц сургалт 2024 – Түвшин 1”
·Ажилтны тоо 15-аас дээш
·Борлуулалтын орлого жилийн 500 сая төгрөгөөс дээш /2023 оны жилийн эцсийн байдлаар/
  • Цахим хичээлд биечлэн оролцох боломжтой байх /7 хоногт 2 удаа 120 минут, нийт 32 цаг/
  • Цахим хичээлийг бие даан судлах боломжтой байх /7 хоногт 4-6 удаа 20-40 минут, нийт 7,5 цаг/
  • 2021, 2022, 2023 оны Бизнесийн менежментийн цогц сургалтад хамрагдаж байгаагүй
харилцагчид оролцох боломжтой.
“Бизнесийн менежментийн цогц сургалт 2024 – Түвшин 2”
·I түвшний сургалтад 80%-иас багагүй үнэлгээ авсан байх
  • Танхимын сургалтад биечлэн оролцох боломжтой байх /7 хоногт 2 удаа, нийт 8 цаг/
  • Цахим хичээлийг бие даан судлах боломжтой байх /7 хоногт 4-6 удаа 20-40 минут, нийт 5,7 цаг/
  • 2021, 2022, 2023 оны Бизнесийн менежментийн цогц сургалтад хамрагдаж байгаагүй
харилцагчид оролцох боломжтой.
Сургалтын агуулга:
Өмнөх жилүүдэд сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчдийн сэтгэгдлээс толилуулъя.
Б.Хэрлэн
“Нано импекс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал.
(Галын аюулгүй байдлын багаж хэрэгслийн худалдаа, цэнэглэлтийн үйлчилгээ)
“Тус хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ ямар түвшинд явж байгааг хөндлөнгөөс харахаас гадна анхаарах, сайжруулах асуудлууд дээрээ дүгнэлт хийж, цаашид төвлөрч ажиллах чиг баримжаа, замын зургаа олж авлаа.
Түүнчлэн маш сайхан эрч хүчтэй, сурч мэдэх, өсөж дэвжих өрнүүн их хүсэл эрмэлзэлтэй бизнес эрхлэгч найзуудтай болсон маань юугаар ч үнэлшгүй үнэ цэн, үр өгөөжийг надад бий болгож чадлаа. ХААН Банк болон “Содура консалтинг”-ийнхаа зөвлөхүүдэд маш их баярлалаа.”
Ц.Дэжээ
“Топстеп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал.
(Овако брэнд – Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн)
“Анх 2021 оны намар “Түвшин-1” шатанд хамрагдаад бизнесээ удирдахдаа гаргаж буй алдаагаа олж мэдээд, багшийн заасан, хэрэгжүүлж болохуйц зарим арга туршлагыг компани дээрээ хэрэгжүүлж ажилласан. 2022 онд анхан шатнаас шалгарсан 50 захиралтай “Түвшин 2”-т суралцах боломж гарч, энэ хугацаанд өөрийн удирдах ур чадвар болоод байгууллагын хөгжилд маш өндөр ахиц дэвшил гаргаснаар компаниа одоогийн энэ түвшинд хүргэж чадлаа.
Бид байгууллагаа олон талаас нь оношилж, хамгийн эхлээд санхүүгийн сахилга батыг бий болгосон. Мөн борлуулалтаа нэмэгдүүлэх, маркетингаа сайжруулах алхмуудыг сургалтад хамрагдах хугацаандаа хэрэгжүүлж дууссан. Түүний дараа үргэлжлүүлээд стратеги, алсын хараа, үнэт зүйлээ шинэчлэх, хүний нөөцийн бодлого журамтай болох зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлсэн.
Бас нэгэн үнэлэх боломжгүй өндөр үр дүн бол олон захирлуудын танилцаж, түншилж, нөхөрлөсөн явдал юм. Бид өөр хоорондоо маш их зүйл сурч, харилцан туршлага солилцож, бизнесийн хүрээлэл үүсгэж чадсан.”
Та дараах QR кодыг уншуулж сургалтад бүртгүүлээрэй. 
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn