Intellinews: Төв Азид газрын ховор элементийн нөөц бүхий 384 орд бий

382

АНУ-д төвтэй Олон улсын татварын байгууллагын тайланд дурдсанаар газрын ховор элементийн үйлдвэрлэлийн Хятадын  монополь байдлыг арилгахаар ажиллаж буй АНУ-ын албаны хүмүүс газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Төв Азийн Засгийн газруудтай хамтран ажиллах ёстой гэж  Америкт төвтэй Олон улсын татвар, хөрөнгө оруулалтын төвийн тайланд дурджээ.  Ингэж чадахгүй бол Хятад улс ногоон эрчим хүчний хувьсгалд чухал ач холбогдолтой салбарт давуу талтай болохоос гадна  хамгийн сүүлийн үеийн зэвсгийн систем зэрэг олон тооны дэвшилтэт технологиудыг бий болгож болзошгүй гэж тус төв үзэж байна.
"Эдгээр ашигт малтмалын хэрэглээ өргөжихийн хэрээр геостратегийн болон гео-эдийн засгийн хурцадмал байдал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн ихсэж байна" гэж тайланд дурдсан байна. Өвөрмөц соронзон, халуунд тэсвэртэй, фосфоржуулах шинж чанартай газрын ховор элемент нь Казахстан, Киргизстан, Узбекистан, Тянь-Шань уулс, Тажикистаны Памирын нуруунд түгээмэл байдаг. Мөн Монголд байдаг ч энэ талаарх судалгаа дутмаг.
Моназит, циркон, апатит, ксенотим, пирохлор, алланит, колумбит зэрэг нь Төв Азийн хамгийн элбэг байдаг ховор металл гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. 2016 онд АНУ-ын Геологийн албанаас Төв Азид  газрын ховор элементийн нөөц бүхий 384 орд байгааг тогтоосон байдаг.
Үүнээс Казахстанд 160, Узбекистанд 87, Киргизэд 75, Тажикстанд 60, Туркменистанд хоёр нөөц бүхий орд илэрчээ. Түүнчлэн Казахстан улс дэлхийн хамгийн том хромын нөөц, хоёр дахь том ураны нөөцтэй. Илтгэлийн хамтран зохиогч Ариэль Коэн "Газрын ховор элемент нь төв Азийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж магадгүй" гэжээ. Төв Азийн ашигт малтмалын нөөцийн өөр нэг шинжээч Уэсли Хилл одоогийн байдлаар газрын ховор элементийн үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь Хятадад монопольчилж байна гэдгийг онцолжээ. Хилл "Газрын ховор элементийн боловсруулалтын 80-90 хувийг Хятад хянаж байна. Гэсэн хэдий ч Хятад улс Төв Азид бүс нутгийн газрын ховор элементийн салбарыг бүрэн “эзэмшиж” амжаагүй байгаа.  Тиймээс Төв Ази Хятадаас бүрэн хараат байхгүйгээр газрын ховор элементийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж байна” гэжээ. Тус тайланд Хятад улс өөрийн асар их нөөцийн улмаас Төв Азийн орнуудад ТЭЗҮ-ийг  хийх оролдлого хараахан хийгээгүй байгаа хэдий ч Хятадын эдийн засгийн асар том, Хятадын Коммунист Намын ХАҮ-ийн салбарт дэлхийн хэмжээнд ноёрхох гэсэн хүсэлтэй учраас Төв Азийн боломжийг ашиглах нь цаг хугацааны асуудал юм" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn