БАЯНХОНГОР: “Цагаан сар" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна

890
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас “Цагаан сар" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд, хүн олноор цугладаг Баруун бүс худалдааны төв, Есөн-Эрдэнэ захаар үйлчлүүлж байгаа иргэд, олон нийтэд баяр, амралтын өдрүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмжийг өгч нийт 850 иргэнд тараах хуудсыг хүргэжээ. Мөн “What3words" буюу "3 үгт хаяг", байршил тогтоох гар утасны аппликейшнийг хэрхэн өөрийн гар утсан дээрээ суулгаж ашиглах талаар заавар зөвлөмжийг 300 шахам иргэнд өгч, гар утсанд нь суулгасан байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 3 үгт хаягийн системийг нэвтрүүлснээр аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олох боломж бүрджээ. Хэзээ эсвэл хаана яаралтай тусламж хэрэг болохыг урьдчилан мэдэх боломжгүй учир аюул осол тохиолдоход яг хаана байгаагаа илэрхийлж чадахгүй байх нь хүнд байдалд оруулдаг. Тийм учраас иргэдийг гэнэтийн шаарлагатай нөхцөлд тодорхой хаягаа хуваалцахад бэлэн байлгах үүднээс what3words-н үнэ төлбөргүй апп-г татсан байх нь олон талын ашиг тустайг албаныхан хэлж байна. Ашиглахад маш хялбар бөгөөд мессеж байдлаар ч 3 үгт хаягаа хуваалцах боломжтой учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд ч технологиор дамжуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдгийг мөн онцлов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn