БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

179


Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9б анги МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг 2021 оноос хойш анги хамт олноороо улирал бүр тогтмол захиалан уншиж байна. Үндэсний бичиг үсгээ сурч эзэмшиж, түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй тус анги 23 сурагчтайгаас 15 нь эрэгтэй, найм нь эмэгтэй.

Анги удирдсан багш Баянмөнхийн Азбилэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийг ангийг дүүргэсэн, тус сургуульд 5 дахь жилдээ багшилж байгаа. Тус ангийг 2022 онд дааж авсан бөгөөд ангийн сурагчдаа улсын уралдаанд анги нийтээр нь оролцуулах бэлтгэл ажлыг хийж байна. Тэрээр 2020 онд Монгол сайхан бичигтэн улсын уралдаанд сумынхаа 10 дугаар ангийн сурагч У.Намуунааг бэлтгэж оролцуулсан нь дэд байрт шалгарч байжээ.

9б ангийн сурагчдын хувьд урлаг спортын төрлөөр сум, аймаг, бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай сайн оролцдог. Тус ангид урлаг спортоос гадна хичээлдээ сайн суралцдаг тэргүүний сурагчид олон байдаг. О.Адъяасүрэн, М.Энхжин, Ж.Ууганцэцэг, М, Хишигзаяа, А.Баянбилэг, С.Ууганзолбоо, С.Даариймаа нар бол ангийн тэргүүний сурагчид. Ангийн дарга А.Баянбилэг, Б.Лахгвасүрэн, Э.Идэрмөнх, Х.Сумъяа-Очир нар волейболын сонгонд суралцдаг.

Ангийн дарга А.Баянбилэг нь аймаг, бүсийн волейболын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд "Шилдэг тоглогч", "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар шалгарч байсан. Б.Лхагвасүрэн, Э.Идэрмөнх, Х.Сумьяа-Очир нар нь 2022 онд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Мини волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан.

9б ангийн охид 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль, сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медалийн эзэн болж байжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл бичгийн багш нар Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд сурагчдаа бэлтгэн тогтмол амжилттай оролцуулдаг уламжлалтай. Мөн "Хүмүүн бичиг" сонины захиалгын дүнгээрээ аймагтаа тэргүүлдэг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn