Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

379
Хятадын ой бэлчээрийн газрын мэдээллээс үзвэл газар нутгийг ойжуулан ногооруулах ажлыг тасралтгүй явуулснаар Хятад улсын ойн сан тасралтгүй өсөн нэмэгдэж, дэлхийд хамгийн их ойн нөөцтэй төдийгүй ойн нөөцийг хамгийн хурдацтай нэмэгдүүлж буй орон болжээ. 
Бээжингийн Ойн их сургуулийн профессор Жу Чинке "НАСА-гийн хиймэл дагуулын ажиглалтаас харвал сүүлийн 20 жилд байгаль дэлхий тасралтгүй "ойжин ногоорч", зөвхөн Хятадын ургамалжилтын  тэлэлт нь дэлхийн нийт ургамлын өсөлтийн 25-аас доошгүй хувийг дангаараа эзэлж байна.  Дэлхийн ногоон байгууламжид оруулсан Хятадын хувь нэмрийн 42 хувь нь ойжуулалт юм" гэжээ.
Хятадын ой бэлчээрийн газраас "Газар нутгаа их хэмжээгээр ногооруулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө"-г  одоо эмхэтгэж, 2023-2025 он хүртэл үндэсний хэмжээний зорилтыг тодорхой болголоо" гэсэн байна.  
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
cctv.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn