“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

375

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчин, тэр дундаа цусны даралт ихсэх өвчин улам залуужиж, олон гэр бүлд уй гуниг, сэтгэл санааны гүн хохирол учруулсаар байна. Цэл залуугаараа тархинд нь цус харвасан, зүрхний үйл ажиллагаа нь гэнэт доголдож амь насаа алдсан, даралт ихсэх өвчтэй гэдгээ мэдэхгүй явсаар хүндрүүлж эмнэлэгт хүргэгдсэн зэрэг харуусмаар, гэнэтийн тохиолдлууд цөөнгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Иймд энэ өвчний талаар зөв цэгцтэй мэдлэг мэдээлэлтэй байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь юу юунаас чухал юм.
ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй билээ.
Тус аяны хүрээнд телевизийн болон сонин, вэбсайтын нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнгөрсөн нэг сарын хугацаанд зарласан юм.
Уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 60 гаруй бүтээл ирснээс дараах ангилалд хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсийн үнэлгээгээр шилдэг бүтээлийн эздийг тодруулж, байр эзлүүлсэн юм.
  • Телевиз:
Тэргүүн байр  
Eagle TV  Б.Амарбаян (Мэдээ)
Дэд байр /2/
  1. С1 телевиз Г.Насанбаатар (Мэдээ)
  2. SBN А.Наранчимэг (Мэдээ)
Гутгаар байр /2/ 
  1. Zindaa.mn Б.Хонгорзул (Видео сурвалжилга)
  2. Mand.mn Н.Пүрэвсүрэн (Видео сурвалжилга)
  • Сонин, вэбсайт:
Тэргүүн байр  
Eagle.mn О.Эрдэнэчимэг “Давснаас татгалзаж өндөр болсон багачууд”
Дэд байр /2/
  1. МҮОНР Ц.Сосорбурам “Өөртөө нээсэн зам”
  2. Gogo.mn Э.Энхмаа “18 настай залуу та цусны даралтаа хэмжсэн үү”
Гутгаар байр /2/ 
  1. Business.mn У.Түвшинбаяр “Төмөр шиг биетэй хүн гэж байдаггүй”
  2. Asu.mn О.Сайханцэцэг “Цусны даралт ихсэх өвчний талаарх цуврал сурвалжилга”
Тусгай байр /6/
  1. Zarig.mn Б.Бадрал “Цусны даралт ихсэх эмгэгээс сэргийлэх таван алхам”
  2. Ховд аймгийн Khovdnews.mn С.Номингэрэл “Нэг л мэдэхэд даралт ихэсдэг болчихсон”
  3. “Өдрийн сонин” Д.Гансаруул “Албан байгууллагууд цусны даралт хэмждэг аппараттай болъё”
  4. Дорнод аймгийн “Агар” студио Э.Отгонтуяа “Од шиг харвасан”
  5. “Өнөөдөр сонин” О.Бат-Ундрах “Даралтын эмэнд дасал болох уу, дадал зуршлаа өөрчлөх үү” нийтлэл
  6. Eguur.mn Т.Оюундарь “Энэ цагийн чимээгүй эмгэнэл”
Цусны даралт ихсэх өвчин зөвхөн өвдсөн хүний асуудал биш юм. Уг өвчинтэй тэмцэхийн тулд хүн бүр зөв амьдралын дадал хэвшүүлж чадвал эрүүл, урт удаан амьдрал, аз жаргалтай ирээдүйг бий болгох боломжтой гэдгийг олон нийтэд таниулан ойлгуулж, олон нийтийн мэдээллийн сувгаар мэдээ нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж, уралдаанд нийтлэлээ ирүүлсэн нийт сэтгүүлчдэдээ баярлалаа.
                                    Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn