“Ши Жиньпин Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм”

486

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Узбекстан улсад уулзахаар төлөвлөж байгаа талаар “Aljazeera” сайт мэдээллээ.
 
Тодруулбал, энэ  сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзана гэж Оросоос БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов ярьсан талаар Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлэв. Энэ нь Украинд үүссэн хурцадмал байдлаас хойших Ши Жиньпин, В.Путин нарын анхны биечилсэн уулзалт юм. Харин Ши Жиньпин COVID-19 цар тахлаас хойших анхны гадаад айлчлалаа Казахстан улс руу хийх гэж байна.

Барууны орнуудаас үзүүлж байгаа хориг арга хэмжээний эсрэг Хятад болон Орос эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дээрх уулзалтыг Хятад болон Оросын харилцаа сэргэсний дохио хэмээн ажиглагчид үзэж байна. Оросын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани “Газпром” Хятад улс байгалийн хийн төлбөрөө ам.доллараар биш юань болон рублиэр хийх гэрээнд гарын үсэг зурсан нь үүний баталгаа юм.
 
Хонгконг дахь “Natixis” компанийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа Херреро “Уулзалтын үеэр Жиньпин, Путин нар төв Азид хэрэгжүүлэх хамтарсан төслүүд, эрчим хүчний шинэ хоолой барих болсон тухайгаа зарлана гэж бодож байна. Хятад улсын тухайд Төв Азийн аюулгүй байдал, эдийн засгийн салбарыг чухалчлан авч үзэх төлөвтэй байна. Их-20-ийн дээд хэмжээний уулзалтаас хоёр сарын өмнөх энэ уулзалт ач холбогдол ихтэй. Жиньпин Америкийн ерөнхийлөгч Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм” гэж ярьжээ.
 
ОХУ-ын эдийн засаг энэ оны эхний хоёр жилд дөрвөн хувиар буураад байгаа юм. Цар тахал, хөл хорионоос үүдэн Хятадын эдийн засаг ч хүндхэн байдалтай байна. Тиймээс хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ийн уулзахаар болсон байна. Санкпетербург хотод зургадугаар сард болсон олон улсын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин “Ирэх саруудад Орос-Хятадын худалдааны салбар дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа нь манай хоёр орны харилцааны хүрээ хэр өргөн байгааг илтгэнэ” гэж ярьж байсан юм.
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn