"Шинэ суурьшлын бүс"-ийн анхны оршин суугчид байрныхаа түлхүүрийг гардан авлаа

459

Шинэ суурьшлын бүсийн “Шинэ Баянхонгор” хороололд орон сууц худалдан авч буй таван залуу гэр бүл шинэ байрныхаа түлхүүрийг Хас банкны шинэ байрны нээлтийн үйл ажиллагааны үеэр гардан авлаа.  Баянхонгор аймгийн дагуул хотыг бий болгохоор Шинэ суурьшлын бүсийн барилга угсралтын ажлыг 2017 оноос эхлүүлж, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг орон сууцжуулах, тэдний амьдралын чанарыг сайжруулах олон талын ажлуудыг өрнүүлж байна.
Тус бүсэд улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шугам сүлжээ, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, эмнэлэг байгуулж, 12 блок бүхий 1700 айлын орон сууцнаас 2022 онд 100 айлын хоёр орон сууц ашиглалтад ороод байгаа юм. 

Аймаг орон нутгийн удирдлагуудын санал санаачилга, УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Баянхонгорт ипотекийн зээлийн нэмэлт эх үүсвэрийг Монголбанкны төвөөс шийдвэрлэсний зэрэгцээ Зээлийн батлан даалтын сангаас хөдөө орон нутгуудаас анхлан орон сууцны зээлийн батлан даалтыг тус аймагт олгохоор болсон. Ингэснээр орон сууц шинээр худалдан авч буй иргэдэд урьдчилгаа төлбөр 30 хувийг бүрдүүлэх асуудал тулгардаг байсан бол урьдчилгааны 60 хүртэл хувьд зээлийн батлан даалтын сангаас баталгааг олгохоор болж байгаа аж. Дээрх нөхцөлөөр таван залуу гэр бүл ийнхүү шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. 
Орон нутагтаа орон сууц худалдан авч тохитой, тухтай амьдрах хүсэлтэй иргэд тус зээл болон батлан даалтын сангийн олголтын талаар Баянхонгор аймгийн Хас, Төрийн банкны салбар нэгжүүдэд хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn