С.Амарсайхан: Махны үйлдвэрүүдэд тогтмол шалгалт хийнэ

486
amarsaihan-1
Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ хуралдаж, хуралдаанаас гарсан мах боловсруулах үйлдвэртэй холбоотой шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан хуралдлаа. Хуралдаанаар шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргах шийдвэрийг гаргаж, ажиллахаар боллоо. Дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах, тэдгээртэй холбоотой үйл ажиллагааг стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа. Үүний хүрээнд МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг дуудаж уулзан, махны үйлдвэрүүдтэй тулж ажиллах үүрэг өгсөн.
Бид хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд тогтмол шалгалт хийж байх хэрэгтэй байна. Төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоосон байсан. Тэглээ гээд дур зоргоороо үйл ажиллагаа явуулаад байж болохгүй. Тиймээс ойрын өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг ил тод нээлттэй, эрчимтэй явуулна. Мах, хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан иргэд санал гомдол ихээр гаргаж байгаа.
Эмээлт орчимд 32 мах нядлах, боловсруулах үйлдвэр бий. Дулааны аргаар боловсруулж, экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж байдаг. Өнгөрсөн хугацаанд ковидын нөхцөл байдлаас үүдэн хяналт шалгалт сул байсан. Стандарт муу байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан газар бүтээгдэхүүнээ хийх байтал зөвшөөрөлтэй ганц компанид зөрчилтэйгөөр хийж байсан. Хамгийн гол нь стандартыг хангуулахад аж ахуйн нэгж, холбогдох агентлагууд ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn