Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаргийг “Автомашин болон тээврийн хэрэгсэлгүй өдөр“ болгоно

483

Баянхонгор аймгийн хэмжээнд жил бүрийн тавдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаргийг “Автомашин болон тээврийн хэрэгсэлгүй өдөр“ болгох аймгийн Засаг даргын захирамж гарсан.
Өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил 103 бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол гэмтэл, эрдэнэт хүний амь эрсдэх тохиолдол буурахгүй байгаа тул гарч буй осол гэмтэл, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулж таслан зогсоох зорилгоор дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна 
Автомашин болон тээврийн хэрэгсэлгүй өдрүүдэд аймаг, сумын төв зам болон төв зам руу орсон чиглэлүүдэд 08.00-18.00 цаг хүртэл зорчих автомашин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тухайн өдөр хамгаалалтын болон нэмэлт тэмдэг, тэмдэглэгээг төв замд байрлуулах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулан, олон нийтийн аюулгуй байдлыг хангаж ажиллах юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn