“Сархдаас сална аа хө” аяны хүрээнд нөлөөллийн олон ажил зохион байгуулжээ

66

Баянхонгор /МОНЦАМЭ/.Архидан согтуурахтай тэмцэх жилийн аяны хүрээнд Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “Сархдаас сална аа хө” нөлөөллийн аяныг наймдугаар сараас 10 дугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулсан.

Аяны хүрээнд согтууруулах ундааны хор хөнөөл, нийгэмд учруулж буй сөрөг нөлөөллийг ойлгуулах, нийгэм, иргэдийн дунд архи согтууруулах ундааны талаарх тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөх, сайн дадлыг түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлэх чиглэлийн олон ажлыг өрнүүлжээ.

Тусарга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурланзохион байгуулснаарөмнөх оны мөн үетэй харьцуулахад танхайрах зөрчил 55.8 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 35 хувиар тус тус буурч, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 16.8 хувиар буурсан эерэг үзүүлэлтгарсан байна.

Мөн архины хамаарал /донтогч/ бүхий иргэдийг эмчлэх, соён гэгээрүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Жаргалтай амьдрал”төвийг байгуулж, эмчилгээ, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн, үр дүнтэй ажил болжээ. “Жаргалтай амьдрал”төвийг орон нутгийн төсвөөс 160.0 сая төгрөгийн санхүүжилтээр Цагдаагийн газрын хуучин байрны нэг давхарт байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид тус төв нь жилд 120-оос доошгүй хүнийг хүлээн авч эмчлэхээр төлөвлөжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn