Н.Магсармаа: Би толинд хөлөө хараад баярласандаа уйлсан

393

Манай улсад үе мөч, тэр дундаа тулгуур эрхтний өвчлөл цөөнгүй тохиолддог. Энэ төрлийн эмчилгээ, мэс ажилбарын арга технологи жилээс жилд хөгжиж байна. Энэ хөгжлийг эх орондоо авчирч, дэлхийн жишигт хүрсэн “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлгийн Солонгос улсад мэргэшсэн эмч нар хилийн чанадад оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа зардлыг хэмнэх зорилгоор хямд өртөг бүхий өндөр үр дүнтэй эмчилгээгээр ард иргэддээ үйлчилж байна. Эмчилгээ, үйлчилгээний эцсийн үр дүнг зөвхөн үйлчлүүлэгч нар тодорхойлно. Тэгвэл өвдөлтөөс ангижирч илааршсан иргэдийг төлөөлж Дорнод аймгийн харьяат үйлчлүүлэгч Н.Магсармаа сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод ирж “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд түүний зүүн өвдөг маш их өвдөлт, зовиуртай байсан учраас байнга өвчин намдаах эм уудаг байжээ. Харин “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэгт өвдөгний хиймэл үе солих мэс засалд орсноос хойш одоо түүний бүх өвчин зовиур үгүй болсон төдийгүй хөл, нуруу нь тэгширч өндөр сэтгэгдэлтэй буцаж байгаа гэдгээ ярьлаа.
Та бүхэн БНСУ-ын “Сон Медикал Центр” эмнэлгийн сүлжээнд харьяалагдаж франчайз-салбарын түвшинд үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж буй “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэгт эрүүл мэндийн асуудлаа даатгаарай.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn