Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлалаа

383

Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувилалд энэ сарын 15-21-нд эмчлүүлсэн Баянхонгор аймгийн таван иргэний нэгээс коронавирус илэрсэн. Тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал тогтвортой, илэрсэн зовуурь бага байгааг албаныхан мэдээлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрээ танилцуулав.

Тухайн иргэдийн ойрын болон дам хавьтал, пост, штабын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн байгууллагуудын нийт 55 иргэнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийснээс 54 тохиолдол сөрөг гарч, нэг нь ийнхүү батлагдсан аж. 

Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар Баянхонгор сумын нутаг дэвсгэрийг бүсчлэн, зургаан пост ажиллаж эхэлсэн бөгөөд орох, гарах хөдөлгөөний хяналтыг чангатгахаар болжээ. Мөн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын нэгний 08.00 цаг хүртэл зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, бусад салбар 10.00-14.00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.

Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг мөн хугацаанд хязгаарлах бол бусад сумын тухайд сумын Онцгой комиссын шийдвэрээр хэрхэхийг шийдэх аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn