Хэсэгчилсэн хязгаарлалт тогтооно

392
Баянхонгор сумын хэмжээнд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан халдварын тархалтыг хумих, ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай зохион байгуулах үүднээс 6 дугаар сарын 24-27-ны өдөр хүртэл хэсэгчлэн хязгаарлалт тогтоохоор болов. 
Энэ хугацаанд эрчим хүч, усан хангамж, хүнсний үйлдвэрлэл худалдаа, түгээлт тээвэрлэлт, газрын тосны бүтээгдэхүүн хангамж, эрүүл мэнд, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэл- ханган нийлүүлэлт, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж, улсын онц чухал стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, шүүх прокурор, өмгөөлөл нотариат ажлын тусгай горимоор буюу нийт ажиллагсдын 30 хувь нь ажлын байрандаа, 70 хувь нь цахимаар ажиллана. 

Хэсэгчилсэн хязгаарлалтын үеэр эрүүл мэнд, буян номын хүндэтгэх шалтгаантай иргэдийг сумын онцгой комиссын зөвшөөрлийн дагуу Баянхонгор суманд нэвтрүүлэх аж. 
Хүнсний дэлгүүрүүд  хуучин горимын дагуу 08:00-19:00 цагийн хооронд үйлчлэх бөгөөд мөн хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй. 
Хүүхэд багачуудыг халдвараас хамгаалах үүднээс дэлгүүр,  үйлчилгээний байгууллагууд 16 хүртэлх насны хүүхдэд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй байхыг анхааруулав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn