Хонгорын дугуйчид аваргаа шалгаруулна

615


“Сархдаас сална аа хө” нөлөөллийн аяны хүрээнд унадаг дугуй сонирхогчдын "Намрын сорилт 2020" тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.Нийт иргэдийг спирт биш спортыг сонгох, дархлааг дэмжих, нийтийн биеийн тамир, унадаг дугуйн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, унадаг дугуйн спортын шилдэг тамирчдыг шалгаруулах зорилго бүхий тус уралдаан есдүгээр сарын тавны өдөр болно. Тус тэмцээнд Баянхонгор хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, компани, багийн ард иргэд, хүүхэд залуучууд хэн бүр оролцох боломжтой.Тэмцээнийг аймгийн Цагдаагийн газар, Баянхонгор аймгийн “Хонгорын дугуйчид" унадаг дугуйн холбоо хамтран зохион байгуулах бөгөөд 08 - 12 нас, 13 - 15 нас, 16 - 39 нас, 40-өөс дээш нас гэсэн ангиллаар аваргуудыг шалгаруулах юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn