БАЯНХОНГОР: "Ерөнхийлөгчийн илгээлт - 2100" тэтгэлэгт хөтөлбөрт 9 сурагч хамрагдана

372


2022 оны "Ерөнхийлөгчийн илгээлт - 2100" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг Баянхонгор аймгаас есөн сурагч хангажээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 сарын 31-ний өдрийн 275 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарласан байна. Ийнхүү 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорчээ.

Сонгон шалгаруулалтад орж, элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуур хангасан 415 сурагчдын дунд Баянхонгор аймгаас Богд сум Буянбадрахын Ариунбаяр, Жинст сум Энхбаярын Энхжин, Галуут сум Ганболдын Энхсувд, Өлзийт сум Сүхбаатарын Номинтуул, Бөмбөгөр сум Мөнхсайханы Үүрийнтуяа, Баян-Овоо сум Гансүхийн Доржням, Жаргалант сум Ганбаатарын Цолмонгэрэл, Баянхонгор сум Түмэнжаргалын Сарнай, Баянцагаан сум Ууганбаярын Намуунаа нар багтсан байна. Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангах аж.
Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn