Шаардлагагүй тохиолдолд хот хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу

615

Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд олон өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтрэх тооцооллыг Цагдаагийн байгууллагаас гаргасан байна.
Хөдөлгөөн хязгаарлалтыг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихсэх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын 6 цэгт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн жолооч нарт хяналт тавьж, урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Зам нээгдэж байгаа хэдий ч холбогдох байгууллагуудаас хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул иргэн, жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот, хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу.
Мөн нийт нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Та замын хөдөлгөөнд соёлтой оролцож, анхаарал болгоомжтой зорчсноор өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална.
Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn