Танилц: Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

486

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрүүдтэй танилцана уу. 
  • Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.
  • Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг  дуустал 14 хоногоор  түр зогсоолоо.
  • Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглов.
  • Шинэ коронавируст халдвар бүртгэгдсэн голомт бүхий  улсаас Монгол улсад зорчин ирсэн Монгол Улсын иргэн болон гадаадын иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, зөвлөмж мэдээллээр хангаж, хяналт тавьж ажиллана.  
  • Цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавируст халдварын талаар санаатай болон санамсаргүйгээр худал, ташаа мэдээлэл түгээсэн этгээдэд хариуцлага тооцоно. 
  • Өвчний голомттой, халдвар бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн, Улсын Онцгой комисс болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага тооцоно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn