“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах 120 оролцогч шалгарлаа

0

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зарласан билээ.

Тус хөтөлбөрийг бүх нийтийн эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж буй сувилагч, асрагч нарын дунд нээлттэй зарласан бөгөөд өнгөрсөн нэг сарын хугацаанд цаасан болон цахим хэлбэрээр хүсэлтийг хүлээн авч, 4-р сарын 8-ны өдөр бүртгэлээ хаасан юм. Энэ хугацаанд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 400 гаруй  хүн хөтөлбөрт оролцох хүсэлтээ ирүүлж, хоёр шатны сонгон шалгаруулалтын дүнд 120 оролцогч шалгарлаа. Шалгарсан оролцогчдын тал орчим хувь нь орон нутгаас оролцож байгаа нь онцлууштай юм. Өөртөө үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлөө бодит болгоход нэг алхам ойртсон 120 оролцогчийн нэрстэйЭНДдарж танилцаарай.
Энэ жилийн хөтөлбөрт шалгарсан 120 оролцогч нь хөтөлбөрийн хүрээнд санал болгох хувь хүний хөгжлийн дөрвөн төрлийн сургалтаас хоёрыг сонгон, хоёр сар гаруйн хугацаанд цахимаар үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд өөрсдийн идэвх, оролцоогоороо тэргүүлсэн 40 шилдэг оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын тэтгэлэг хүртэх болно.
Хөтөлбөрт шалгарсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье.
Жич: Шалгарсан оролцогчдод тусгайлан утсаар болон цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.
Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийнхөтөлбөрнь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилготой бөгөөдХААН Банк Сангаас анхны жилдээ санаачлан хэрэгжүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn