Алга болсон малчныг эсэн мэнд олжээ

439


Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт багийн “Хөх толгой” гэдэг алга болсон малчин Б-г /40 настай, эрэгтэй/ гурав хоногийн дараа эсэн мэнд олсон байна. 
Аймгийн төвөөс баруун зүгт 211 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т малчин Б нь энэ сарын 26-ны өдрийн 11.00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.03.28-ны өдрийн 15.55 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтны хамтаар малчин Б-г эрэн хайх ажиллагааг гэрээс нь урд зүгт “Цагаан гол” гэдэг газар хүртэл 10 км-т, “Байдрагийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21.31 цагт түр зогсоосон байна. Ийнхүү 2021.03.29-ний 08.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, малчин Б-г эсэн мэнд олжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn