Баянхонгорт ажиллаад Говь-Алтай аймгаар дайрч, Завханд очсон БТСХ-ны ажилчдаас халдвар илэрчээ

397
Завхан аймгийн Улиастай суманд томилолтоор ажилласан 5 иргэний гурваас нь халдвар илэрчээ. Тус иргэд нь Биеийн тамир спорт хорооны ажилчид бөгөөд тэд 9-үүлээ Баянхонгор аймагт ажиллаж, улмаар тав нь Говь-Алтай аймгаар дайрч, Завхан руу явжээ. 
Ингэхдээ Говь-Алтай аймгийн төвөөр дайралгүй Дэлгэрийн постоор өнгөрч, Хонгор толгойгоор Тайшир руу эргэжээ. Тайширын амралтын газарт нэг хоноод Завхан руу явжээ. Тэднийг Хонгор толгой дээр очиход Биеийн тамир спортын хорооны дарга жолоочтойгоо очиж тоссон байна. Улмаар хамт яваад Тайширын амралт газарт хамт байж байгаад оройдоо буцсан аж. Эдгээр иргэд нь маргааш өглөө нь Тайширын усан цахилгаан станц руу орохдоо харуулыг нь машиндаа суулгаж, хаалгыг нь онгойлгоод Тайширын цахилгаан станцыг бүтээн байгуулалттай танилцсан байна. Ингээд Завхан аймагт очжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn