Замын хөдөлгөөнд зохицуулалт хийлээ

356


Энэ сарын 24-ний өдөр Баянхонгор суманд коронавирусний түргэвчилсэн оношлуураар нэг хүнд сул эерэг онош гарсан. Тухайн иргэнийг тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-д хийж буй PCR шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос зарим зохицуулалтыг хийлээ.
Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа 7.00-9.00, 17.00-19.00 цагт хөдөлгөөнд оролцоно. Харин хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд  өглөө 9.00-11.00, 19.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохоор боллоо. Бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ. 
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлагдах хугацаа хүртэл дээрх цагийн хуваарийг мөрдөнө. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn