Цаг үе - Баянхонгор аймаг

Хөлөөр нь алхуулж оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод байхад Шүүх эмнэлэг үхсэн гэж дүгнэлт гаргажээ
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд Баянхонгор аймгийн иргэн Мөнхдаваагийнх голомт залгах хүүтэй болж, ээж аавынхаа эрдэнэ, эрхэм хүмүүн хэмээн бэлгэшээн Эрхэмбаяр гэж нэрлэж байжээ. Тэд хүүгээ эрүүл, саруул өсгөж бойжуулан долоон настайд сургуульд элсүүлжээ. Гэвч эрдэм сурахаар сургуульдаа явсан хүү нь гэдэс, толгой өвдөөд байна гэсээр гэртээ ирсэн тэр өдрөөс хойш тэдний амьдралын хар бараан өдрүүд эхэлсэн байна.

Энэ талаар хүүгийн аав Мөнхдаваа “Хүү минь үсэглэлийн баярынхаа маргааш сургуулиасаа толгой, гэдэс өвдөөд байна гэсээр ирсэн. Сумын эмчид үзүүлэхэд хоолой нь өвдөж, ханиад хүрсэн юм шиг байна гэсэн. Гэвч өвдөлт нь улам нэмэгдсэн. Тиймээс маргааш нь дахин эмчид үзүүлэхэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн. Эмчийн зөвлөмжийн дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт үзүүлэхэд Бат-Очир гэдэг эмч “Олгой биш байна. Хүүхдийн эмчээс зөвлөгөө ав” гэсэн. Хүүхдийн эмч Ганболд “Хэвлийн үрэвсэл байна. Манайд хамааралгүй. Мэс заслын тасагт үзүүл” гэж хэлсэн. Буцаад бид мэс заслын тасагт очиход ээлж солигдож Энхчулуун гэдэг эмч гарч байсан. Цусны шинжилгээ, эход ч харалгүйгээр олгой байх магадлалтай байна гээд мэс засалд оруулахаар болсон. Хагалгааны эхэнд мэдээгүйжүүлэлтийн эмч нугасаар мэдээгүйжүүлэлт хийсэн боловч хүүхэд мэс заслыг мэдрээд байна гэж судсаар дахин мэдээгүйжүүлэлт хийсэн. Энэ үед хүү маань ухаан алдаж, зүрх нь зогсож, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 11 хоног ухаангүй байсан. Тиймээс бид Говь-Алтай аймагт буусан онгоцыг хувиараа түрээслэн Эх нялхаст яаралтайгаар ирсэн. Ингээд 14 хоногийн дараа хүү маань ухаан орж, сэргэсэн. Сэргээд бүх бие нь чангаралтай, ам нь ангайсан, гар хөл татсан буюу саажилттай юм шиг болсон” гэсэн юм.

Хоёр хөлөөр нь алхуулаад мэс заслын өрөө рүү оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болчих нь гэж тэд зүүдлээ ч үгүй байсан байх. Гэтэл хүүгийн тархи үхжиж хөгжлийн бэрхшээлтэй болсон байжээ. Тиймээс хуулийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгоход мэдээгүйжүүлэлтийн улмаас тархины эд үхэжсэн гэсэн шийдвэр гарчээ.

Энэ тухай “Сар гаруйн дараа буюу долоодугаар сард цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт зэрэг харьяалагдах бүх байгууллагад шалгуулахаар хандсан. Шинжээч эмчийн дүгнэлтэд үрэвсээгүй олгойг авсан байна. Мэдээгүйжүүлэлтийн эмч хоёр өөр мэдээгүйжүүлэлт хийсний улмаас тархи үхэжсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын эмч нар эд эсийг шинжлэхэд мухар олгойн бүтэц хэвийн, эмгэг өөрчлөлт илэрсэнгүй хэмээн үзсэн. Аймгийн мэргэжлийн хяналтаас цусны шинжилгээ авч, эход харалгүйгээр олгойг авсан. Мэдээгүйжүүлэлтийн эмч хүүхдэд нугасаар болон судсаар давхар мэдээгүйжүүлэлт хийсэн байна. Энэхүү тархины үхжил нь эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон байна гэж үзсэн. Хоёр жил гаран цагдаагийн байгууллагаар шалгуулахад Мөрдөн байцаагч, Хошууч Гансүх шүүхийн үндэсний хүрээлэнгийн долоон эмчийн дүгнэлт гаргуулна гэж материалаа хот руу явуулсан гэсэн. Ингэхдээ хүүхдийг маань материалыг авч эмч нар хүргэж өг гэсэн. Өөрөөр хэлбэл, хотод сурдаг хүүхдээр маань хоёр жил материалаа зөөлгөж, эмч нарт хүргүүлчхээд 2021 оны гуравдугаар сард дахин нөгөө долоон эмчийн материал дутуу гэх болсон.

Ингээд Шүүхийн үндэсний хүрээлэнгийн долоон эмчийн дүгнэлтийг дахин гаргуулах ёстой болж байгаа юм. Дээрх долоон эмч буюу Шүүх шинжилгээний Цагдаагийн хошууч Ганболд, Амартүвшин, Отгонбаяр, Ганбат, Энхжаргал, Бямбасүрэн гэх долоон эмчийн анхны дүгнэлтэд Мөнхдаваагийн Эрхэмбаярын нас барсан шалтгаан нь үрэвсэлттэй, улайлттай олгой авснаас болсон гэж үзсэн. Амьд хүүхдийг минь үхсэн болгож дүгнэлт гаргуулж ирсэн. Дараагийн дүгнэлт буюу дээрх нэр бүхий долоон эмч нь “Асуудлыг тогтоохоор шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийв” гэсэн дүгнэлт хийсэн байсан. Ингэхдээ найман настай Эрхэмбаярын үрэвсэлтэй, улайлттай олгойг авсан нь зөв байна. Талийгаач Мөнхдаваагийн Эрхэмбаяр найман настай, эрэгтэй, нас барсан шалгааныг болон бусад асуудлыг тогтоохоор шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээг хийв гэсэн хариу ирсэн.

Баянхонгор аймгийн цагдаа, прокурор гурван жил гаруй энэ хэргийг шалгаж, материалаа унаанд дайж, хүүхдээр минь дамжуулчхаад эцэст нь хүүг минь үхсэн болгож дүгнэсэн. Эцэст нь 6-7 удаа шүүх хурал болсон ч энэ зөрүүтэй дүгнэлтийнхээ алийг нь зөв эсэхийг ч мэдэхгүй, шийдэж чадахгүй байсаар 2023 онд сүүлийн шүүх хурал болсон. Шүүхийн тогтоол унтуулгын эмч буюу мэдээгүйжүүлэлтийн эмчийг буруутайд тооцов гэсэн боловч өршөөлд хамрагдаж байгаа гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлсэн. Үүнд нь “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр заалтыг баримтлан шүүгдэгч Алтанзаяад холбогдох эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгов" гэсэн. Хариуцах эзэнгүй ийм шийдвэрийг гаргасан. Шүүхийн тогтоол нь эмчилгээний явцад гарсан зардлыг гаргуулж болно гэсэн байсан. Өмнөх зардлуудыг 2023 онд гарсан шүүхийн тогтоолд гаргуулахаар гарсныг төлсөн. 2023 оноос хойш эмчилгээ хийлгэсэн зардлыг Нэгдсэн эмнэлгээс иргэний шүүхээр нэхэмжлэл  гаргаж 2023-2024 онд 3.5 сая төгрөгийг олгуулахаар болсон байдаг. Гэвч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 200-500 мянган төгрөгөөр цувуулсаар өнгөрсөн жил дуусгасан. Өнгөрсөн жил 2.6 сая төгрөгийн эмчилгээг бид хувийн эмнэлэгт хийлгэсэн. Бас иргэний шүүхээр нэхэмжилж, олгуулахаар болсон боловч Нэгдсэн эмнэлгээс нэг ч төгрөг олгогдоогүй байна. Шүүх, хууль бидэнд үйлчилж байгаа байдал ийм л байна.

Эцэст нь бид 100 хувийн асаргаанд байдаг хүүхэдтэй үлдэж, шүүх эмнэлэг нь үхсэн гэж тодорхойлж, буруутай этгээд нь өршөөгдөөд л үлдэж байна.

Өнөөдөр миний хүү залгиж, зажилж, ч чадахгүй байдалтай байна. Төрийн эмнэлэг, шүүх нь иргэдэд ингэж үйлчилж байна гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, холбогдох яамдын сайд нарт хандахад хэн ч тоохгүй байна. Тухайлбал, бид 2022 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл хөгжлийн яам зэрэгт хандсан ч хэн ч бидэнд хариу өгөөгүй. Ерөнхий сайд Н.Учрал Баянхонгор аймагт ирэхэд Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайд, холбогдох Засгийн газрын гишүүдэд учир байдлаа танилцуулсан. Гэвч хэн ч тоохгүй байна лээ. Тиймээс бид хүүхдийг минь хөл дээр минь босгож өгөхийг шаардаж байна.  Шинжээч эмч нарын зөрүүтэй дүгнэлт, хохироосон эмч, цагдаа нарт гомдолтой байна” гэсэн юм.

Эрүүл саруул, гүйж явсан хүүгээ эмчлүүлэх гэж ороод хөгжлийн бэрхшээлтэй болгож, дээрээс нь хууль шүүх нь үхсэн хэмээн дүгнэлт үйлдсэн энэ хариуцлагагүй үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ. Ардад ээлгүй, танил талдаа үйлчилдэг тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэнийг дээрх иргэдийн ярианаас харж болохоор байна.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)

Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд хуурайшилт нэн их байна
Хаврын хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.  Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар хуурайшилттай байгаа аймгуудын мэдээллийг хүргэж байна.

Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн баруун, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, хойд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Хөвсгөлийн баруун, Завханы хойд, Төв аймгийн зүүн, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Завханд цасаар, говийн аймгуудын нутгаар шороогоор шуурна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

ЦАС:

Архангай - Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур

Баянхонгор - Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт

Булган - Рашаант

Дархан-Уул - Шарын гол

Орхон - Баян-Өндөр

Сэлэнгэ - Баянгол, Бугант, Мандал, Орхон

Төв - Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт

Өвөрхангай - Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдын нутгаар цас орж байна.

ЦАСАН ШУУРГА:

Баянхонгор - Хүрээмарал

Завхан - Баянхайрхан сумдын нутгаар цасан шуурга шуурч байна.

ШОРООН ШУУРГА

Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст, Эхийнгол

Говь-Алтай - Баянтоорой тосгон, Дарви

Дундговь - Адаацаг, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай

Өвөрхангай - Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос 9 градусаар хүйтэрч, 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос 4 градусаар хүйтэрч, 0 градус орчим байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр /2025.12.23/ 16:42:16 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.01 100.39 Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойд зүгт 30км

Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун урд зүгт 37км

Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс урд зүгт 47км

Намар буцаж чадалгүй үлдсэн таван хун шувууг сумын төвд авч ирсэн байна
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байнцагаан нууранд 6 хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс нэг хун эндэж, үлдсэн тав нь явж чадахгүй байсныг нутгийн малчин анзаарч холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.

Улмаар дуудлагын дагуу өчигдөр /2025.11.28/ Жаргалант сумын байгаль хамгаалагчид дээрх таван хун шувууг сумын төвд авч ирж цаашид хэрхэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг холбогдох байгууллагаас хүссэн байна.

Баянхонгор аймаг электрон тамхи худалдаалахгүй байх захирамж гаргалаа
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг нийт худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт уриалжээ. Түүнчлэн “Эрүүл ирээдүйг бүтээцгээе” уриаг хэрэгжүүлж, электрон тамхинаас татгалзахыг нийт иргэд, хүүхэд, залуучуудад уриалж захирамж гаргасан байна.

Тус захирамжид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах ажлын хэсгийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн нүүдэлчдийн түүх
-Баянхонгорын Бууцагаанаас ирсэн шалтгаан нь юу билээ хө?

-Мал цөөрсөн. Ер нь мал гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Малчин хүн амьжиргаагаа алдаад ирэхээрээ “Надын мал маллана ч гэж юу байх вэ” гэж боддог юм билээ.

Алтайн уулсын орой цэнхэртэн харагдах, говь, хээрийн заагт орших хуурай, цөлөрхөг энэ талд Даваасүрэнгийнхэн аж төрнө. Ган, зудын давтамж нэмэгдэж, өвс тэжээл ховордож, усны эх үүсвэр багассан тус газарт нутгийнхан худаг гаргах, хамтын бэлчээр ашиглах зэрэг арга сэдэн амьдарч буй. Хөдөө нутгийн залуус ердөө хэдхэн километрийн зайд орших урьд хожид үзээгүй шинэ содон ахуй нийгмийг үзэх мөрөөдөлд автаж, хударгалсандээлээ савхин хүрэм, жийнсээр солихыг Улаанбаатарын магтуу ч гэх. Хотыг зорих түмнийг ийм л нүдээр харж, гэр хорооллын янданг нэмлээ гэж гадуурхах нь бий. Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд уур амьсгалын өөрчлөлтийн “хуй салхи”-нд өртөн мал сүргээ алдаж, шинэ амьдрал хайн арга ядахдаа нийслэлийг зорьж буй Дагвасүрэнгийн Даваасүрэн, Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхийг өгүүлэх болно.

Энэхүү бүтээл 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Австралийн Холбооны Улсаас нэр дэвшсэн тухай мэдээ түгэх үед “Монголын ядуурал, ороо бусгаа үеийг харуулсан байдаг л нэг кино болов уу” гэсэн хүлээлттэй үзсэнээ нуух нь илүүц биз. Австралийн “Overhere”, Германы “Chromosom films”, Монголын “Guru media” компани хамтарч, таван жил “нухсан” эл бүтээлд зургаан улсын уран бүтээлч оролцжээ. Түүнчлэн БНХАУ-ын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шилдэг баримтат кино”, Торонто, Альпийн кино наадмаас шагнал хүртсэн амжилттай явна.

Ерөнхий найруулагчаар ажилласан Австралийн уран бүтээлч Габриэлла Брэди хэмээх эмэгтэй үүнээс өмнө дүрвэгсэд болон байгаль хамгааллын асуудал хөндсөн “Өлсгөлөн сүнснүүдийн арал” (Island of the Hungry Ghosts, 2018) хэмээх бүрэн хэмжээний баримтат кино хийсэн ба “Чоно үүр шөнөөр ирдэг” (The wolves always come at night, 2024) нь түүний удаах бүтээл аж. Тэрбээр Монголд 2000 оны эхээр ирж, дөрвөн жил орчим амьдрахдаа МҮОНТ, “Монголын урлагийн зөвлөл”-д ажиллаж байж. Ингэхдээ монголчуудын нүүдэлхаризматик чин ахуй амьдралд татагдан, хожим энэ улсын талаар бүтээл хийнэ хэмээн зорьсноо нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Эл хүслээ бодит болгохоор шийдэн “Гүрү медиа” компанийн продюсер Ц.Ариунаа руу утасдаж “Би кино хийх гэж байгаа. Судалгааны ажлаар Монголд ирчихлээ. Хоёулаа уулзах уу” гэхэд нь тэрбээр “Монголын юуг нь үзүүлэх гэж байгаа юм бэ” гэж асуухад нүүдлийн соёл, цаашлаад уур амьсгал, байгаль орчны агуулга руу эргэлт буцалтгүй “халтирсан”-аахэлж. Продюсер Ц.Ариунаа тус киноны талаар дэлгэрэнгүй хуучлахдаа “Баримтат киноны баатар болох хүн маш их дэлхаризматик, монголоор бол нүүрний буянтай, хуваалцах түүх, сэтгэл зүрхний “ачаа”-тай хүн байх ёстой. Тэгээд камераас гирвэшээд байхааргүй, хаана ч өөрийнхөөрөө байх чадвар маш чухал. Найруулагч Габриэлла маань яг л тийм хүн хайгаад л байлаа. Сонирхолтой хүмүүс ч байсан. Харин гол дүрийн баатар Д.Даваасүрэн 2020 оны зудын дараахан Улаанбаатарт нүүгээд ирчихсэн байж. Кинонд тоглохыг эхэндээ огт зөвшөөрөөгүй л дээ. Нухацтай уулзаж, ярилцаж, харилцан ойлголцсоны дараа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэнгийн гэр бүлийн бодит түүхийг өгүүлэх баримтат кино маань бүтсэн түүхтэй. Тэр байтугай Даваа, Заяа хоёр маань энэ киноны зохиолыг хамтран бичсэн” гэжээ.

Даваа, Заяа хоёр дөрвөн хүүхэдтэй, тун хөдөлмөрч малчид. Гэвч ган, зудтай, өвс тэжээл хомс болсны дээр хаврын хүйтэн шуурганд цөөнгүй малаа алдчихдаг. Ингээд Даваа хайртай хар хээр азаргаа хүнд зарчхаад гэрээ портертачаад хот руу зүглэнэ. Ингээд гэр орноо төвхнүүлж, ажил хийхээс эхлээд ахуйн асуудлууд ундардаг. Энэ бүтээлийг “Чоно үүр шөнөөр ирдэг” хэмээсний учир нь хоттой хонь руу гэнэтхэн чоно дайрдаг шиг уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын тогтворгүй байдал нэг л мэдэхэд малчдыг амьжиргаанаас нь салгаж буйг илэрхийлсэн гэж таамаглаж болохоор. Даваа хотод ирүүтээ уулнаас чулуу олборлодог уурхайн ажилд ордог ч “Уул, ус амьтай шүү дээ. Би ингээд ухаж чадахгүй нь” гэхэд инженер нь “Чи жаахан амарчих. Бид үүнийг хийх л ёстой” гэж хариулах жишээтэй.

Түүнчлэн ерөнхий найруулагч уур амьсгалын өөрчлөлт төдийгүй амьдралынх нь салшгүй нэг хэсэг, заримдаа анд нөхөр нь болсон мал ахуй, нутаг орноосоо салсан малчин хүний сэтгэл зүй, шаналлыг тод томруун харуулсан юм. Даваа өнгөрсөнд өөрийгөө буруутгаж, нутаг, хар хээр азаргаа санаж буйгаа эхнэртээ ярих нь үнэхээр шимширмээр. Гол дүрийн баатар Даваа, Заяа хоёр энэ бүхнийг биеэрээ туулсан хүмүүс. Тиймээс ч үзэгдэл бүрд сэтгэл хөдлөл, үгээ ямар ч нэмэлт хачиргүй илэрхийлж, киног тэр чигт нь амьд болгосныг дурдах нь зүй. Түүний эхнэр Заяа манайхны гэр бүлсэг чанар, хэцүү цагт нь хань нөхрөө халуун дулаан сэтгэлээр хайрлан түших сайхан монгол эмэгтэйн дүр гэдгийг ч харж болно. Даваагийн сэтгэл дотор юу өрнөж буйг таамаглахад бэрх. Гэхдээ түүнийгбуйдхан караокед сууж байхад нэгэн эр Ардын жүжигчин, дуучин С.Жавхлангийн “Монголын үнэртэй салхи”-ийг дуулж буйг сонсох үед нүүрнийхувирал, орчны дүрслэл нь энэ киноны оргил хэсэг төдийгүй ямар ч монгол хүний сэтгэлийг хөдөлгөм болсон байна. Монгол хүний сэтгэл, мэдрэмжийг ийнхүү уудалж, дүрслэхэд “Гүрү медиа”-гийнхний оролцоо өндөр байсан биз.

Харин өдгөө Даваа, Заяа хоёр хотын захад албан ёсоор газар өмчилсөн бөгөөд байшин барьж, мод тарьсан гэнэ шүү. Заяа оёдлын жижиг үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй. Даваа Дорнод аймагт ажиллаж буй ч 1-2 жилийн дараа нутагтаа нүүж, үхэр, адууны эрчимжсэн фермийн аж ахуйтай болох мөрөөдөлтэй байна. Эцэст нь, байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс зугтах бус, түүнтэй нүүр тулж, даван туулах, мал аж ахуйдаа шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх замаар бэлчээрээ хамгаалах, зохистой тооны малтай байхарга ухаан бидэнд хэрэгтэйг өгүүлэх тус бүтээлийг үзэхэд илүүдэхгүй.

Д.Сэлэнгэ

https://www.unuudur.mn/a/278569

Нэг цард хоёр хөгжмийг бүтээсэн зэмсэг Баянхонгорын музейд хадгалагдаж байна
Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд өөр өөрийн хийцээрээ ялгаатай зургаан морин хуур хадгалагдаж байна. Энэ удаад өвөрмөц хийц бүхий хоёр морин хуурыг онцлон танилцуулъя.

Хос хуур

Нэг царан дээр хоёр хөгжмийг бүтээсэн буюу урдаа морин хуур, ардаа хуучир хөгжимтэй урласан хөгжмийн зэмсэг нь тус музейн онцлох үзмэрийн нэг. Хар морины толгой, амаа ангайж байгаа лууны толгой, их биед алхан хээ, хамар угалз, өлзий утас зэрэг хээг эргэн тойронд будаж хээлсэн 2 татлагатай хуур. Тус бүтээл Дугарын Баньдүү, Чин сүжигт Номун ханы зургаадугаар дүр Галсан-Ёндон нарын хамтын бүтээл бөгөөд XX зууны дунд үед хамаарна.

Хөгжмийн урт нь 114 см, 2 кг орчим жинтэй. Царын урт нь 31 см, өргөн нь 25 см, зузаан нь 7.2 см бол хуучир хөгжмийн урт нь 79 см, өргөн нь 10.5 см, зузаан нь 9 см.

Материал: Мод, холст тосон будаг

Гурван толгойтой морин хуур

Өнгө бор, ногоон, гурван морины толгойн дүрстэй өвөрмөц хийцлэлтэй морин хуур аймгийн музейд хадгалагдаж байна. Хуур нь хаан бугуйвч, хатан сүйх сийлсэн дэл сүүлэн чавхдастай, чихийг нь шанз хөгжмийн чихээр орлуулж хийсэн.

Тус морин хуурыг Баянбулаг сумын харьяат Соёлын төвийн эрхлэгч байсан Г.Лхамсүрэн урласан бөгөөд 1982 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр аймгийн музейд үзмэр болгон авсан түүхтэй.

Морин хуурын урт нь 119 см, жин нь 1725 гр, царын өндөр 30.5 см бол өргөн нь 28.5 см, зузаан нь 9 см байна.

Материал: Мод, шир, холст тосон будаг

Морин хуур нь өнө удаан түүхтэй, Монгол үндэстний хөгжмийн зэмсэг. Тэртээ XIII зууны эхэнд дэлгэрсэн гэж үздэг бөгөөд монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, ӨМӨЗО-ын нутагт цоор гэж нэрлэх нь бий.

2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон. Морин хуурыг 2003 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.

Баянхонгор аймгийн Заг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс урд зүгт 19 км зайд өнөөдөр /2025.09.26/ 07:58:57 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:

Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс урд зүгт 19км

Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс баруун урд зүгт 35км

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс баруун хойд зүгт 68км

Дашрамд дурдахад, 2019.05.17 ны өдөр тус сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т орших Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар  19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

Баянхонгор руу ирэх аравдугаар сараас эхлэн шинэ нислэг үйлдэж эхэлнэ
МИАТ ТӨХК орон нутгийн нислэгийн шинэ чиглэлийг ирэх аравдугаар сард нэмэхээр төлөвлөжээ.

Тодруулбал энэ оны аравдугаар 26-ны өдрөөс эхлэн Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэх юм байна. Нэг талын нислэгийн эхлэх үнэ 281,050 төгрөг бол, хоёр талын нислэг 557,150 төгрөг байх нь. Оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй аж. Нислэгийг ОМО41, ОМО42 агаарын хөлгөөр Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Улаанбаатар маршрутаар үйлдэх гэнэ.