Баянхонгор аймаг

Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Тамирчин хүний амжилтыг зөвхөн хүртсэн медалийн өнгөөр хэмжих боломжгүй. Түүний ард туулсан зам, даван гарсан саад бэрхшээл, өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх тэмцэл бий. Ялангуяа пара спортын тамирчдын хувьд ялалт гэдэг өрсөлдөгчөө ялахаас гадна өөрийн боломжийн хязгаарыг тэлж, бусдад итгэл найдвар бэлэглэхийн нэр юм. Тиймээс тэдний амжилт спортын талбайгаас хальж, нийгэмд урам зориг түгээдэг билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа бид Монголын пара таеквондогийн тамирчин, Парисын паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр тивийн дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулж, Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо. Түүний энэхүү амжилт Монголын спортын бахархлыг нэгээр нэмээд зогсохгүй олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн үнэ цэнтэй үйл явдал байв.

Бага насны сахилгагүй хүүгээс дэлхийн аварга хүртэл

Түүний бага нас Сүхбаатар аймагт өнгөрчээ. Тэрбээр өөрийн ярилцлагадаа багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан тухайгаа дурдсан байдаг. Харин таеквондогийн спортоор хичээллэж эхэлснээр амьдралынх нь хандлага өөрчлөгдөж, спорт хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна.

2008 онд Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубт таеквондогоор хичээллэж эхэлсэн тэрбээр анхны тэмцээндээ оролцсон даруйдаа мөнгөн медаль хүртжээ. Тэрхүү эхний амжилт цаашдын замналынх нь эхлэл болсон юм.

Анхны дасгалжуулагч Н.Нэргүйгийн удирдлага дор бэлтгэлээ үргэлжлүүлж, олон улсын таеквондогоор зургаан жил хичээллэсний дараа 2015 оноос пара таеквондогийн төрөлд хүч сорих болжээ. Түүний хувьд спорт зөвхөн өрсөлдөх талбар байгаагүй. Харин өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх итгэлийг өгсөн орчин байв. Г.Болор-Эрдэнэ нэг ярилцлагадаа таеквондо өөрийг нь урам зориг, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон тухай ярьсан байдаг.

Мөнгөн медалиас алтан оргил өөд

Өндөр түвшний спортод амжилт гаргана гэдэг нэг удаагийн ялалтын хэрэг биш. Харин бэлтгэл сургуулилалт, сахилга бат, сэтгэл зүйн бэлтгэл, өрсөлдөгчөө судлах ухаан гээд олон хүчин зүйлийн нэгдэл юм. Тэр дундаа таеквондо шиг хором бүрд шийдвэр гаргаж, өчүүхэн боломжийг ч оноо болгон хувиргах шаардлагатай спортод тамирчны төвлөрөл, тактикийн мэдрэмж онцгой чухал. Г.Болор-Эрдэнэ Парисын паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа дэлхийн хэмжээний өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөх чадвартайгаа хэдийнэ харуулсан. Харин энэ удаа тивийн дэвжээнд тэр амжилтаа ахиулж, алтан медаль хүртсэн нь түүний спортын замналын онцлох хуудсуудын нэг боллоо. Паралимпын мөнгөн медаль бол тамирчны ур чадвар, хөдөлмөрийн томоохон илэрхийлэл. Харин түүний дараа Азийн наадамд түрүүлсэн нь амжилтаа хадгалахын зэрэгцээ шинэ зорилго өөд тэмүүлж буйн илрэл юм. Өмнөх амжилтдаа сэтгэл ханалгүй, дараагийн сорилтод өөрийгөө бэлтгэх нь шилдэг тамирчдыг бусдаас ялгаруулдаг чанар билээ.

Шийдвэрлэх тулаанд харуулсан ур чадвар

Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг-ын жинд өрсөлдсөн юм. Аваргын төлөөх замнал нь амар байгаагүй. Тэрбээр эхлээд Казахстаны Айбек Жумангалиг ялж, улмаар хагас шигшээд Ираны Саейд Садегианпурыг буулган авснаар финалд шалгарсан юм. Ийнхүү аваргын төлөөх тулаанд Узбекистаны Кудратжон Хайдаровтай учраа таарсан Г.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 2:1-ий харьцаатай ялсан юм. Тэрбээр өмнө бидэнд өгсөн ярилцлагадаа “Би дэвжээнд гарахаасаа өмнө тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үздэг. Бэлтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Би ямар тэмцээндээ өрсөлдөх гэж байгаагаасаа шалтгаалаад бэлтгэлээ тааруулдаг. Ер нь өдөрт дунджаар 2-3 бэлтгэл хийж байна. Жирийн үед ойрын зорилгоо хардаг. Шигшээ багийн ах нараасаа үргэлж суралцдаг. Тэмүүжин, Түмэнбаяр, Шинэбаяр гээд ах нар бий. Ах нарынхаа уужуу байдлыг хараад амар амгаланг мэдэрдэг. Хүн ийм зантай, тайван байх ёстой гэдгийг суралцдаг. Тэмүүжин ах “Рио-2014” олимпод амжилттай оролцсон. Түмэнбаяр ах гэхэд бэлтгэлийг яс хийдэг их хариуцлагатай. Хүн ингэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг олж хардаг” тухайгаа хэлж байсан. Тиймдээ ийнхүү пара таеквондогийн дэвжээнд Монголын төрийн далбааг өндөрт өргөж, эх орныхоо медалийн буухианд алтан өнгө нэмэв.

Нэг тамирчны ялалт, Монголын спортын бахархал

Спортын амжилт хувь хүний хөдөлмөрөөс эхэлдэг ч түүний үнэ цэн олон хүнд хүрч байж улам тодордог. Тив, дэлхийн тэмцээнд түрүүлсэн тамирчин эх орныхоо нэрийг дуурсгахаас гадна дараагийн үеийнхэнд зорилго тавих, түүндээ тууштай хүрэхийн үлгэр дуурайл болдог.

Г.Болор-Эрдэнийн амжилтыг ч энэ өнцгөөс харах учиртай. Парисын паралимпын мөнгөн медаль, Азийн наадмын алтан медаль нь түүний олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг илтгэхийн зэрэгцээ Монголын пара таеквондогийн хөгжлийг төлөөлж байна.

Пара спортын тамирчдын медаль бүр өөрийн гэсэн түүхтэй. Мөнгөн медаль нь дараагийн зорилгын эхлэл болж, алтан медаль нь хөдөлмөрийн үнэ цэнийг баталдаг. Харин жинхэнэ амжилт гэдэг тэнд хүрээд зогсох бус, цаашид ч өөрийгөө сорих зориг юм. Г.Болор-Эрдэнийн тивийн аваргын алтан медаль энэ замналынх нь нэгэн тод хуудас болон үлдэж, Монголын пара спортын бахархлын нэг хэсэг болон бичигдлээ. Тиймдээ ч ирэх “Лос-Анжелес-2028” паралимпын наадамд өмнөх ярилцлагынхаа алтан медаль хүртэх хүслээ гүйцээх буй биз ээ.

﻿Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Азийн пара наадам: Монголын тамирчид медалийн хур буулгалаа
"Айчи Нагоя 2026" Азийн пара наадам өнгөрсөн Ням гаригт албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 гишүүн орны 2,590 тамирчин спортын 19 төрлөөр 489 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Наадмын нээлтэд Японы эзэн хаан Нарүхито оролцож, наадам нээснийг зарласан. Мөн Японы паралимпын аварга, медальтнууд галт бамбарыг тулганд асаасан билээ.

Монгол Улсаа төлөөлөн нийт 45 тамирчин арлын орныг зорьсон. Тэгвэл өчигдөр/2026.10.19/ наадмын албан ёсны эхний өдөр баг тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Т.СУВД-ЭРДЭНЭ МӨНГӨН МЕДАЛЬ

Тодруулбал, пара жүдогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль. Өдгөө 24 настай тэрбээр эхний тойрогтоо Индонезийн Новиа Ларассатиг, хагас шигшээд Казахстаны Тлеккабыл Альфияаг тус тус ялж, мөнгөн медалийн болзол хангажээ. Харамсалтай нь, финалд Японы Шизүка Хангаид дийлдсэн аж.

У.СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛЬ

Харин пара таеквондогийн -52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Парисын паралимпын аварга У.Сүрэнжав таамаг ёсоор түрүүллээ. Өдгөө 26 настай тэрбээр эхний шатандаа Индонезийн Риа Юлиантиг, хагас шигшээд Хятадын Шао Чианыг улмаар финалд Узбекистаны Умида Мамараджабоваг тус тус ялжээ. Түүний Ази төдийгүй дэлхийн дэвжээнд буулган авна гэдэг хэцүү даалгавар болсон бололтой.

Х.ТЕМИРБЕК ХҮРЭЛ МЕДАЛЬ

Тэгвэл пара таеквондогийн төрөлд Х.Темирбек хүрэл медаль хүртсэн. 24 настай залуугийн хувьд эхний шатандаа Ираны Мохаммадтаха Хассанпурт ялагдсан ч дагах тулаандаа Афганистаны Али Сажад Хамразыг ялж, хүрэл медалийн төлөө Японы Мицүяа Танакаг ялжээ.

Ийнхүү эхний өдөр хүртсэн гурван медалийнхаа чанар, тоогоор Монголын тамирчид багийн дүнгээр аравдугаар байрт явж эхэллээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ж.АДИЛБИШ, М.МӨНХЗУЛ, Х.МӨНХБИЛЭГ

Сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэлээ
"Дэнс.мн" сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлоор 48 цаг баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөө өглөө 05.00 цагт баривчилгааны хугацаа дууссан тул Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд прокурорын байгууллагын саналаар сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ.

М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та эрчим хүчний яам эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүллээ гэж буруутгаад байсан. Энэ яг ямар учиртай вэ?

-Эрчим хүчний яам нь Монгол Улсыг эрчим хүчний хувьд БНХАУ-аас хараат болгох бодлого хэрэгжүүлж байгаа нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулна. Бид дотоодын тогтвортой, найдвартай эрчим хүчний эх үүсвэрүүдээ барьж чадаагүйгээс Оюутолгой олон жил БНХАУ-аас цахилгаан авч, жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн орлогыг Өвөрмонголын эрчим хүчний системд оруулж байна. Иймд бидний нэн тэргүүний зорилго бол дотооддоо тогтвортой, найдвартай цахилгаан үйлдвэрлэх ДЦС-уудаа барихын зэрэгцээ том чадлын батерей, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станц, хийн станц гэсэн тохируулгын эх үүсвэрүүдээ барьж, Оюутолгойг дотоодоос хангах явдал юм. Гэтэл Эрчим хүчний яам энэ бодлогыг хэрэгжүүлэхийн оронд Оюутолгой дээр нэмээд Өмнөговь, Дундговь аймаг болон Оюутолгойн ойр орчмын уул уурхайн хэрэглэгчдийг БНХАУ-аас цахилгаанаар хангах бодлого баримталж байгаа нь буруу гэж үзэж байна.

Эрчим хүчний яам 220 кВ-ын “Зэс Оюу” хуваарилах байгууламжийг барьж, эрчим хүчний дутагдал үүссэн үед БНХАУ-аас 80 МВт хүртэл цахилгаан импортлох боломжтой болсноо ололт мэтээр танилцуулж байсан. Гэвч энэ бол баярлах зүйл биш.

Харин ч Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг улам нэмэгдүүлж, хэрэглэгчдээ, орлогоо алдах үүд хаалгыг нээсэн, түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон юм. Манай эрчим хүчний систем 11, 12, нэгдүгээр сар буюу өвлийн гурван сард оройн 17:00-23:00 цагийн хооронд буюу хоногт зургаан цаг орчим л эх үүсвэрийн дутагдалд ордог. Бусад бүх сард, цагуудад эх үүсвэрийн илүүдэлтэй байдаг. Цаашид Бөөрөлжүүтийн 600 МВт, Баянгийн 660 МВт-ын ДЦС-ууд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол энэ илүүдэл улам нэмэгдэнэ. Тиймээс бидний хувьд өвлийн энэ оргил ачааллын үеийн дутагдлыг нөхөх, мөн системийн аль нэг генератор гэнэт зогсох, засварт орох зэрэг үед үүссэн чадлын дутагдлыг богино хугацаанд нөхөх чадвартай тохируулгын эх үүсвэрүүдээ барих нь нэн тэргүүний зорилго юм. Гэтэл Эрчим хүчний яам өвлийн хэдхэн сарын, хэдхэн цагийн дутагдлыг хаах том чадлын батерейн тохируулгын эх үүсвэрийг богино хугацаанд дотооддоо барихын оронд эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, хэрэглэгч, орлогоо алдах, татаасыг нэмэгдүүлэх буруу бодлого хэрэгжүүлж байна.

-Тухайлбал?

-Эрчим хүчний яам 2026 оны улсын төсвийн тодотголд энэ оны үлдсэн хугацаанд буюу 9-12 сард БНХАУ-аас нийт 133.8 сая кВт/цаг цахилгааныг нэг кВт/цагийг 0.58 юань буюу 311 төгрөгөөр импортлоход зориулж 51.4 тэрбум төгрөгийн татаас тусган оруулж ирээд байна.

Эх үүсвэрийн дутагдал үүсээгүй ес, аравдугаар сард төдийгүй 11, 12 дугаар сард хоногт 18 цагийн турш цахилгаан импортлохоор ийм өндөр татаас төсөвлөж байна.

Энэ жил 51.4 тэрбум төгрөгийн татаас тавьж Өмнөговийг Хятадаас цахилгаанаар хангана. Ирэх жил энэ татаас хэд болж нэмэгдэх вэ. Өмнөговийн араас өөр ямар аймаг, уул уурхай, бүс нутгийг Хятадаас цахилгаанаар тэжээх вэ. Ингэж явсаар Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг улам нэмэгдүүлэх үү. Гэтэл энэ их татаасыг импортын цахилгаанд зарцуулахын оронд том чадлын батерей зэрэг тохируулгын эх үүсвэрээ дотооддоо барихад зарцуулсан бол өвлийн оргил ачааллын үеийн дутагдлаа өөрсдөө нөхөж, хэрэглэгчээ, орлогоо алдахгүй, эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлэхгүй, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байх байлаа.

-Та Эрчим хүчний яамнаас говийн бүсэд барихаар зарласан том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?

-Оюутолгой олон жилийн турш Монголын эрчим хүчний системийг тогтворгүй, найдваргүй гэж үзэж дотоодын системээс цахилгаан авдаггүй. Жилд ойролцоогоор 1.6 тэрбум кВт/цаг цахилгаан буюу 500 тэрбум төгрөгийн цахилгааныг БНХАУ-аас импортоор авч хэрэглээгээ хангаж ирсэн. Мөн Оюутолгой өөрийн хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгоор хувийн хэвшилтэй шууд гэрээ байгуулж, 150 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байна. Харин үлдсэн 70 хувийн хэрэглээгээ дотоодын тогтвортой, найдвартай эх үүсвэрээс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Иймд бидний бодлого дотоодын эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Үүний тулд тогтвортой, найдвартай үйлдвэрлэл явуулах Тавантолгойн ДЦС-ыг барихын зэрэгцээ том чадлын батерей, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станц, хийн станц гэсэн тохируулгын эх үүсвэрийг яаралтай барьж байгуулах шаардлагатай байгаа юм.

Гэтэл Эрчим хүчний яам говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт/цаг цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар нийлүүлэх нар, салхины эх үүсвэрийг барьж, Оюутолгойг дотоодоос цахилгаанаар хангах сонгон шалгаруулалтыг зарласан.

Монгол Улсын эрчим хүчний системийг улам тогтворгүй, найдваргүй болгох ийм том хэмжээний, өмнө нь хэзээ ч УИХ, ЗГ дээр ярьж байгаагүй, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, ТЭЗҮ-гүй, төслийг маш богино хугацаанд буюу 2026 оны наймдугаар сарын 23-нд зарлаад 9 сарын 11-нд шалгаруулахаар зарласан байсан. Түүнчлэн сонгон шалгаруулалтын зарыг зөвхөн Эрчим хүчний яамны цахим хуудаст байршуулж, яамны албан ёсны сошиал хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд мэдээлээгүй.

Хамгийн ноцтой нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.9.а-д өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа эх үүсвэрийн хүчин чадлыг МВт-аар урьдчилан тодорхойлохоор заасан байхад уг сонгон шалгаруулалтад хүчин чадлыг огт заагаагүй нь энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.9.в-д төсөл сонгон шалгаруулалт нь “ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчимтай гэж заасан байдаг. Гэтэл энэ сонгон шалгаруулалтад 99.5 хувийн найдваржилтыг хангах техникийн шийдлээ оролцогч бүр өөрсдөө боловсруулж ирүүлэхээр тавьж, эцэст нь хамгийн бага тариф санал болгосныг шалгаруулах нөхцөл тавьсан нь оролцогчдыг ижил техникийн суурь нөхцөлөөр үнээр өрсөлдүүлсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байна. Учир нь зөвхөн үнээр бодитой өрсөлдүүлэхийн тулд 99.5 хувийн найдваржилтыг хангах бүх техникийн шийдэл, ажлын тоо хэмжээг үнийн саналд шууд нөлөөлөх гол нөхцөлүүдийг урьдчилан тодорхойлж, бүх оролцогчид ижил суурь нөхцөл тавих шаардлагатай юм.

-Хэдийгээр маш их шүүмжлэл дагуулсан ч шалгаруулалтыг хийчих шиг болсон?

-Эрчим хүчний яам 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг гаргасан. Гэтэл нэгдүгээрт, Эрчим хүчний яамнаас тавьсан үндсэн шаардлагыг хангаагүй санал шалгарсан асуудал байна. Эрчим хүчний яам нь 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, ойролцоогоор 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж, 99.5 хувийн найдваржилтыг хангах шаардлага тавьсан. Харин шалгарсан санал нь жилд ердөө 0.7 тэрбум кВт/цаг үйлдвэрлэх, 270 МВт-ын нар, салхины эх үүсвэр барьж, 99.5 хувийн найдваржилтыг дотоодын эх үүсвэрээр бус БНХАУ-ын эрчим хүчний системээр хангахаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, анх тавьсан үйлдвэрлэлийн хэмжээ болон дотоодоос найдвартай цахилгаанаар хангах үндсэн зорилгоосоо өөр шийдэлтэй санал хэрхэн шалгарсан бэ гэдэг ноцтой асуулт гарч байна.

Хоёрдугаарт, Монгол Улс эрчим хүчний системийнхээ тогтвортой, найдвартай ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэг бодлого бол маш нухацтай бодож, тунгааж, тооцож, төлөвлөж, төрийн түвшинд шийдвэрлэх ёстой стратегийн асуудал юм. Гэтэл Монголын эрчим хүчний системийн тогтворжилтыг БНХАУ-аар хангуулах шийдлийг нэг компанийн саналд тулгуурлан сонгож байгаа нь эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа үйл явдал юм.

Гуравдугаарт, Оюутолгой өнөөдөр БНХАУ-ын Өвөрмонголын эрчим хүчний системээс цахилгаанаа авч байна. Бид хэрхэн яаж Оюутолгойг энэ Өвөрмонголын эрчим хүчний системээс буцаан авч, дотоодоосоо цахилгаанаар хангадаг болох вэ гэдэг нь бидний олон жилийн бодлого, зорилго байсан. Гэтэл Оюутолгойг өнөөдөр цахилгаанаар хангаж байгаа Өвөрмонголын эрчим хүчний систем Эрчим хүчний яамнаас зарласан Монголын нутаг дэвсгэрт том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалтад шалгарч, шинээр барих эх үүсвэрийнхээ тогтвортой, найдвартай ажиллагааг мөн БНХАУ-ын сүлжээгээр хангахаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь Оюутолгойн эрчим хүчний хараат байдлыг бодитоор бууруулж байна уу эсвэл хараат байдлын хэлбэрийг өөрчлөн Монгол Улсын эрчим хүчний системд улам гүнзгий оруулж байна уу гэдгийг нухацтай авч үзэх шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт, Оюутолгойг БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбосон шугамын дамжуулах боломж ойролцоогоор 600 МВт гэж үзвэл энэ нь манай ДЦС-4-ийн суурилагдсан хүчин чадалтай дөхөх хэмжээний цахилгааныг Монголын тал руу дамжуулах боломжтой гэсэн үг. Оюутолгой өнөөдөр БНХАУ-аас 150 орчим МВт чадал авч байгаа бол Эрчим хүчний яам энэ онд Өмнөговийн бусад хэрэглэгчийн хангамжид зориулан БНХАУ-аас 80 МВт хүртэл чадлаар цахилгаан импортлохоор төлөвлөсөн.

Импортын энэ хэмжээ цаашид 150, 200, 300 МВт болж шат дараалан нэмэгдсээр, нэг өдөр шугамын боломжит 600 МВт-д хүрвэл Монгол Улсын эрчим хүчний системийн томоохон хэсэг Хятадын импортын эх үүсвэрээс бүрэн хамаарах бодит эрсдэл бий болно.

Мөн Өмнөговийн бүсэд Оюутолгойн 150 МВт, Ньюкомын 50 МВт-ын салхин станц болон Эрчим хүчний яамны сая шалгаруулсан 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гээд нийт 470 МВт-ын буюу маш том хувьсах үйлдвэрлэлтэй сул сүлжээ бий болж, цаашид Хятадын сүлжээтэй холбоотой ажиллахаас аргагүй байдалд орж, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Чойр гээд Монгол Улс тас дундуураа хуваагдаад, эрчим хүчний хувьд Хятадаас бүрэн хараат байдалд орох үүд хаалгыг нээсэн гэм нүглийг энэ үед ажиллаж байгаа Эрчим хүчний сайд хийлээ гэдгийг түүхэнд тэмдэглэн үлдээх ёстой. Тиймээс асуудал нь өнөөдөр 80 МВт цахилгаан импортлохдоо бус, энэ импорт цаашид хаана хүрч зогсох вэ, Монгол Улс эрчим хүчний системийнхээ тогтвортой байдлыг дотоодын эх үүсвэрээр хангах уу эсвэл импортын цахилгаанаар нөхсөөр байх уу гэдэг урт хугацааны стратегийн сонголт юм.

Тавдугаарт, Эрчим хүчний яам жилд 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, ойролцоогоор 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалт зарласнаар олон жил төлөвлөж ирсэн Тавантолгойн ДЦС-ын хэрэгжилт, эдийн засгийн үндэслэлд томоохон эрсдэл үүсгэж байна. Учир нь Тавантолгойн ДЦС-ын гол хэрэглэгчээр Оюутолгойг тооцож ирсэн. Оюутолгойн жилийн 1.6 тэрбум кВт/цаг орчим хэрэглээг дотоодоос тогтвортой, найдвартай хангах нь уг төслийн үндсэн зорилгын нэг байсан. Гэтэл Оюутолгойн жилийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний 1.7 тэрбум кВт/цаг цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нийлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлавал Тавантолгойн ДЦС баригдсан тохиолдолд үйлдвэрлэсэн цахилгаанаа хэнд, ямар хэмжээгээр борлуулах вэ гэсэн асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийг хангах зорилготой хоёр том төслийг хоорондын уялдаа, системийн хэрэгцээ, худалдан авах баталгааг нь тодорхой болголгүй зэрэгцүүлэн төлөвлөж байгаа нь Тавантолгойн ДЦС-ын санхүүжилт, хөрөнгө оруулалт, хэрэгжих боломжид эрсдэл учруулж байна.

Зургадугаарт, Оюутолгой олон жилийн турш Монголын эрчим хүчний системийг тогтворгүй, найдваргүй гэж үзэж, дотоодын системээс цахилгаан авдаггүй байсан. Гэтэл Эрчим хүчний яамнаас шалгаруулсан том чадлын нар, салхины эх үүсвэр нь өөрөө хэлбэлзэлтэй учраас Монголын эрчим хүчний системийг улам тогтворгүй, найдваргүй болгоно.

Хэрэв Оюутолгой “энэ эх үүсвэр манай найдвартай ажиллагааны шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр цахилгааныг нь худалдан авахгүй бол санхүүгийн эрсдэлийг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Ялангуяа, жилд 700 сая кВт/цаг цахилгааныг “take or pay” буюу цахилгааныг заавал худалдан авах, аваагүй тохиолдолд ч төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулбал хэрэглэгчгүй цахилгааны төлбөр эрчим хүчний салбарт үлдэж, улмаар салбарын өр, татаас болон хэрэглэгчдийн тарифт дарамт болох эрсдэлтэй. Иймээс Оюутолгой цахилгааныг нь авах баталгаа, худалдан авагч тал, гэрээний хугацаа болон “take-or-pay” нөхцөлөөс үүсэх санхүүгийн эрсдэлийг хэн хариуцахыг гэрээ байгуулахаас өмнө тодорхой болгох шаардлагатай.

Долоодугаарт, Эрчим хүчний яам нь маш бага буюу таван МВт/10 МВт/цаг батерейтай, 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 7.9 цент/кВт/цаг тарифаар шалгаруулж байгаа нь асар өндөр тариф гэж үзэж байна. Учир нь Эрчим хүчний яамны энэ хавар зохион байгуулсан таван аймгийн сэргээгдэх эрчим хүчний аукционоор 30 МВт/100 МВт/цаг батерейтай, 50 МВт-ын нарны цахилгаан станцын тариф 4.85 цент/кВт/цаг болж буурсан. Мөн дөнгөж хил даваад БНХАУ-д 250 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний тариф ойролцоогоор 2-4 цент/кВт/цаг байна. Гэтэл бараг батерейгүй, маш том чадалтай хэрнээ 7.9 цент гэдэг бол асар өндөр тариф юм. Хүчин чадал нэмэгдэх тусам нэгжийн өртөг буурах боломж нэмэгддэг нь ойлгомжтой юм. Дээрээс нь Эрчим хүчний яам нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн хүчин чадал 20 кВт-аас дээш бол хүчин чадлын 20 хувьтай тэнцэх хэмжээний батерейг заавал тавь гэсэн маш хатуу шаардлагыг тавьдаг хэрнээ бүхэл бүтэн 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг батерей тавь гэж шаардахгүй байгаа нь шударга, ил тод, өрсөлдөх эрх тэгш боломжтой байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

-Тавантолгойн ДЦС ер нь яагаад баригддаггүй юм бэ?

-Тавантолгойн ДЦС-ыг өнөөдрийг хүртэл барьж чадаагүй нь бидний өөрсдийн алдаа. Энэ төслийг олон жил ярьсан ч хэрэгжүүлэх хэлбэрээ удаа дараа өөрчилж, тендер зарлан, оролцогчдын гомдол маргаан, шүүхийн үйл явцаас шалтгаалан их цаг алдсан. 2023 онд зарласан EPC+F тендер ч оролцогчийн гомдол, дахин үнэлгээний явцад хүчингүй болсон байдаг. Миний хувьд Эрчим хүчний яам 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлахын оронд Тавантолгойн ДЦС дээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зохион байгуулах хувилбарыг нухацтай авч үзэх ёстой байсан гэж үзэж байна. Төрөөс шаардлагатай дэд бүтэц, газар болон төслийн санхүүжилтийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлээд, техникийн үндсэн шаардлагаа бүх оролцогчид ижил тогтоож, “хэн хамгийн бага тарифаар найдвартай цахилгаан нийлүүлэх вэ” гэдгээр өрсөлдүүлж болох байсан. Ингэснээр гүйцэтгэгчийг зөвхөн эцсийн хэрэглэгчид нийлүүлэх цахилгааны тарифаар нь өрсөлдүүлсэн тохиолдолд маргаан гарахгүй, Тавантолгойн ДЦС-ыг бодитоор хөдөлгөх өөр нэг боломж бүрдэх байлаа.

-Нүүрсний станцад хөрөнгө оруулалт олдохгүй байгаа гэдэг үнэн үү?

-Нүүрсний цахилгаан станцын авакцион зарлахаар оролцох хүн олдохгүй, нүүрсэнд хөрөнгө оруулалт олдохгүй байгаа гэдэг худал мэдээлэл. АНУ, Герман, Япон, Итали, Энэтхэгт нүүрсэн цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлуулах, ашиглалтыг нь үргэлжлүүлэх шийдвэр гарч байна. Ялангуяа, сүүлийн жилүүдийн дайн, геополитикийн нөхцөл байдал, байгалийн хийн нийлүүлэлт, үнийн савлагаа нь улс орнуудад эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамж ямар чухал вэ гэдгийг дахин санууллаа.

Хятад улс 2026 оны эхний хагас жилд 30 ГВт нүүрсэн цахилгаан станцыг шинээр ашиглалтад оруулж, дахин 25.4 ГВт-ын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор зөвшөөрөгдсөн болон баригдаж буй нүүрсний төслүүдийн нийт хүчин чадал 274 ГВт байна.

Global Energy Monitor-ийн мэдээллээр 2025 онд дэлхий даяар 97.4 ГВт шинэ нүүрсэн цахилгаан станц ашиглалтад орсон нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Нүүрсэн төсөлд гадаадаас санхүүжилт олдохгүй гэдэг нь худал. АНУ-ын банкууд гэхэд нүүрсний салбарт 2022 онд 13.6 тэрбум ам.доллар, 2024 онд 17.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор санхүүжилтийн хэмжээ дөрвөн тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Нүүрсний санхүүжилтэд тавих шаардлага дэлхий даяар чангарсан нь үнэн. Гэхдээ үүнийг “ямар ч санхүүжилт олдох боломжгүй” гэж ойлгож болохгүй. Банкны зээлээс гадна бонд, төслийн санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалт гэсэн өөр санхүүжилтийн бүтцийг ч судлах боломжтой. Дэлхий ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа нь үнэн. Гэхдээ улс орнууд эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаа золиослон байж шилжилт хийдэггүй. Монгол Улс ч өөрийн нүүрсний нөөц, эрчим хүчний системийн онцлог, найдвартай хангамжаа бодолцсон бодитой, тэнцвэртэй эрчим хүчний бодлого хэрэгжүүлэх ёстой.

-Бид сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний гол дутагдал нь нар, салхинаас хамаарч үйлдвэрлэлт нь байнга хэлбэлздэг, синхрон генератор шиг тогтвортой үйлдвэрлэлт хийдэггүй. Сүлжээний инерцийг нэмэгдүүлдэггүй явдал юм.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх тусам системд үүсэх үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэх, давтамж ба хүчдэлийн тогтвортой ажиллагааг хангахад улам хүнд болж, их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт шаарддаг.

Иймд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өндөртэй усан цахилгаан станцын нөөц багатай улс орнууд маш өндөр үнэтэй цахилгаан хэрэглэхээс аргагүй болж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн станцын цент/кВт/цаг тарифаар бус, системд найдвартай нэгтгэх нийт өртгөөр нь тооцож харьцуулах нь чухал юм. Тиймээс Монгол шиг харьцангуй жижиг, тохируулгын эх үүсвэр хязгаарлагдмал системд нар, салхины эх үүсвэрийг нэг дор хэдэн зуун МВт-аар огцом нэмэхээс өмнө систем хэдий хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүс­вэрийг аюулгүй хүлээн авах чад­вар­тайг тодорхойлох шаардлагатай. Үүний үндсэн дээр 20, 50 МВт гэх мэт үе шат­тайгаар нэмэгдүүлж, нөлөөллийг нь хэмжиж, шаардлагатай тохируулгын эх үүс­вэрээ зэрэг хөгжүүлэх нь чухал юм. Харин айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сумдын цахилгаан хангамжийг найдвартай болгох зорилгоор сүлжээний нөхцөл, боломжид нь тохируулан сэргээгдэх эрчим хүчийг тархмал байдлаар хөгжүүлэх нь Монголын хувьд маш тохиромжтой. Монголын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хэдэн хувь хүртэл нэмэгдүүлэх вэ гэдгийг 30, 40 эсвэл 60 хувь гэж урьдчилан таамгаар тогтоохоос илүүтэй “манай систем нэмэлт тогтворжуулах хөрөнгө оруулалтгүйгээр хэдэн хувийг аюулгүй даах вэ” гэдгийг эхлээд тогтоох ёстой.

Рагчаагийн ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

961 кг карго ачаан дотроос 1.6 кг мансууруулах бодис илрүүлэв
Гаалийн ерөнхий газар нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

Энэ дагуу 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол бүхий карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хувцас дотор нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлэн таслан зогсоосон байна.

Гаалийн байгууллагаас тухайн хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

Багшийн тэтгэлгийн санхүүжилт тасарч, оюутнууд төлбөрөө өөрсдөө төлөхөд хүрчээ
Боловсролын зээлийн сангаас (БЗС) багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлгийн 2026 оны санхүүжилт одоогоор сургуулийн дансанд шилжээгүйгээс үүдэн тухайн төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх нөхцөл үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэхээр тэтгэлэгт хамруулдаг. Гэвч энэ хичээлийн жилд уг санхүүжилт бүрэн шийдэгдээгүй байгаа нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг үүсгээд байна. Санхүүжилт хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа энэ үед оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх шаардлагатай болж, улмаар тэтгэлгийн зорилгоор суралцаж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлд санхүүгийн дарамт бий болоод байна.

Үүнтэй холбоотойгоор МУБИС-ийн Оюутны холбооноос өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оюутнуудын эрх ашиг, санал хүсэлтийг холбогдох шат шатны байгууллагад хүргүүлэхээр албан бичиг боловсруулж байгаа аж.

Мөн асуудлыг шийдвэрлүүлэх, оюутнуудын нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудад хүргэх зорилгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсэн тайван жагсаалыг зохион байгууллаа.

Оюутнуудын зүгээс тэтгэлэгт хамрагдсан боловч санхүүжилт нь тодорхойгүй болсон нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, сургалтын төлбөртэй холбоотой үүссэн хүндрэлд бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг илэрхийлж байна. Ялангуяа сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй оюутнуудын хувьд энэхүү асуудал нь цаашид суралцах үйл явцад нь хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа юм.

Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог тэтгэлэг 2026 онд бүрэн олгогдоогүй асуудал бий.

Учир нь энэхүү тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд олгох 2026 оны санхүүжилтийг 2025 оны оюутнуудын төлбөрт олгосны улмаас 2026 онд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 6000 гаруй оюутнуудын тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй.

Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Боловсролын яамнаас Засгийн газарт тогтоол, тэмдэглэлийн төсөл өргөн барьсан. Ингээд 2027 онд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа" гэх мэдээллийг өгч байв.

https://news.mn/r/2890625/

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаатай ярилцлаа. Тэрээр тус хуралд “Монголчуудын зан үйлийн уламжлал, угсаатны зүйн хээрийн судалгааны их хэрэглэгдэхүүний жишээгээр” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Цар тахлын үед тодорхой хугацаанд завсарласан бөгөөд энэ жил долоо дахь хурлаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хурлуудын илтгэл, судалгааны материалыг нэгтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” нэртэй цуврал бүтээл гаргасан. Мөн Монгол Улсад оршуулгын асуудлаар төрөөс гаргасан холбогдох бичиг баримтуудыг эмхэтгэн хэвлүүлсэн. Түүнчлэн миний докторын судалгааны сэдэв болох “Оршуулгын тухай төрөөс баримтлах бодлого” чиглэлээр бүтээл гаргасан.

Ерөнхийдөө энэ хугацаанд оршуулгын зан үйл, соёлтой холбоотой есөн ном хэвлүүлээд байна.Эдгээр бүтээл маань судлаачдын хамгийн их эш татаж буй ном, бүтээлийн жагсаалтад орсон нь энэ сэдэв шинжлэх ухааны хувьд төдийгүй нийгмийн амьдралд ямар чухал болохыг харуулж байгаа юм.

Манай хурлын илтгэгчид ч жилээс жилд чамбайрч байна. Анх энэ хурлыг зохион байгуулж эхлэхэд оршуулгын тухай ярьж, судлахад хүмүүс нэлээд цээртэй, сэжигтэй ханддаг байлаа. Тиймээс оролцогчдын тоо ч цөөн байсан. Гэсэн хэдий ч бид хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрүүдээ жил бүр УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж ирсэн. Олон жилийн турш хийсэн энэ ажил, олон судлаачийн судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдөр төрөөс энэ салбарт баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт бий болгох асуудал бодит шатандаа орж байна.

-Та бүхэн анхнаасаа энэ салбарт төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж ирсэн байх аа?

-Тийм. Бид анхнаасаа л оршуулгын салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй, эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэдгийг ярьж ирсэн. Оршуулга бол хүний амьдралын хамгийн эмзэг, хамгийн хүндэтгэлтэй хандах ёстой асуудлын нэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын асуудал Хог хаягдал, менежментийн хэлтэст харьяалагдаж ирсэн.

Энэ нь бидний хувьд “хүн нас барсны дараа хүн биш, хог болох юм уу” гэсэн асуултыг хүртэл тавихад хүргэж байсан. Харин өнөөдөр энэ асуудал өөрчлөгдөж, Оршуулгын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлсэн нь томоохон ахиц.

Хуулийн төсөлд энэ салбарын удирдлага, зохицуулалтыг Шадар сайдын дэргэдэх Үндэсний зөвлөл зэрэг бодлогын түвшний байгууллагатай холбохоор тусгасан нь салбарын хувьд чухал өөрчлөлт гэж үзэж байна. Энэ бол бидний олон жилийн судалгаа, эрдэм шинжилгээний хурлуудын нэг том үр дүн.

-Эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ цаашид судалгааны ажилд түлхүү анхаарна гэж та хэллээ. Ямар чиглэлээр судлах шаардлагатай байна вэ?

-Одоо бид оршуулгын зан заншлынхаа судалгаанд илүү гүнзгий орох шаардлагатай болж байна. Тухайлбал, түүхэн хугацаанд монголчуудын оршуулгын зан үйл ямар байв, цаг үеийн өөрчлөлтөөр хэрхэн хувьсаж ирэв, өнөөдөр бид уламжлалаа хэрхэн үргэлжлүүлэх вэ, орчин үеийн олон улсын хэм хэмжээтэй яаж уялдуулах вэ гэдэг асуудлуудыг нарийвчлан судална.

Судалгааны үр дүнд монголчуудын оршуулгын зан заншлын талаар нэгдсэн ойлголт, дүгнэлттэй болох нь чухал. Үүний дараагийн зорилго бол энэ уламжлалаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлэх юм.

Гэхдээ энэ бол ганц байгууллага, ганц судлаачийн хийх ажил биш. Монголчуудын оршуулгын зан үйл бол түүх, археологи, угсаатны зүй, шашин, соёл зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний сэдэв. Тиймээс олон эрдэмтэн, судлаачийг оролцуулсан томоохон судалгааны ажил хийх шаардлагатай.Төрийн дэмжлэг ч зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдөө энэ чиглэлийн судалгаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ.

-Оршуулгын газрыг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой гэж та үзэж байна вэ?

-Оршуулгын газар гэдэг зөвхөн шарил нутаглуулдаг газар байх ёсгүй. Цаашид бид байгальд ээлтэй, хүний сэтгэлд амар, хотын орчинтой зохицсон оршуулгын соёл бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарсан болон дүүрсэн оршуулгын газрууд олон байна. Эдгээр газрыг зүгээр орхих биш, судалгаанд үндэслэн үе шаттайгаар нөхөн сэргээж, ногоон байгууламж, ой, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх боломжтой.

Миний хувьд нэг хүсэл бий. Монголын оршуулгын газрууд ирээдүйд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой гэж хүсдэг.

Энэ бол зөвхөн оршуулгын салбарын асуудал биш. Хотын газар ашиглалт, байгаль орчин, ногоон байгууламж, ирээдүй хойч үеийн амьдрах орчинтой шууд холбоотой асуудал юм. Тиймээс бид уламжлалаа хадгалж, орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулан хүндэтгэлтэй, байгальд ээлтэй, хүн төвтэй оршуулгын шинэ соёлыг бий болгох цаг болсон гэж үзэж байна.

-Оршуулгын тухай хуулийн төсөлд нас барсан хүнийг хаана оршуулсан талаарх бүртгэлийг тусгажээ. Энэ ямар ач холбогдолтой вэ?

-Оршуулгын бүртгэлгүйгээс замбараагүй байдал үүссэн. Хүн төрөхдөө төрсний гэрчилгээгээр бүртгүүлдэг. Үүнтэй адил нас барахад нь хаана оршуулсан, чандарласан бол чандрыг нь хаана байршуулсныг заавал бүртгэдэг болох шаардлагатай. Олон улсад оршуулгын байршлыг газрын координатаар бүртгэдэг. Манайд ийм бүртгэлгүйгээс хаана хэдэн хүн оршуулсан, ямар үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээлэл тодорхой бус болж, уулын суга, жалга, зам дагуу хүртэл замбараагүй оршуулга бий болсон. Мөн эзэнгүй, арчилгаа хамгаалалтгүй олон шарил үлдсэн. Тиймээс оршуулгын бүртгэлийг нэгдсэн тогтолцоонд оруулах нь нэн чухал.

-Уламжлалт заншил болон шинэ зохицуулалтыг хэрхэн уялдуулах вэ?

-Замбараагүй оршуулгыг цэгцлэхгүй бол оршуулгын газар улам тэлнэ. Өнөөдөр энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс төр бодлогоороо заавал шийдэх ёстой. Хуучин хаагдсан оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлж, сэргээн тохижуулахын зэрэгцээ шинэ оршуулгын газрыг зөв төлөвлөх хэрэгтэй. “Улаанбаатар буян” компанийн Самбалүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэн болгосон туршлага үүний нэг жишээ.Оршуулгын салбар зөвхөн мөнгө олох бизнес байж болохгүй. Нүүлгэн шилжүүлсэн газарт дахин барилга барих бус, ой, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Улаанбаатарын иргэдийн уушгийг тэтгэх ногоон бүс болгоосой гэж хүсэж байна. Төр, хувийн хэвшил зөв шийдлээр хамтран ажиллаж чадвал олон жилийн турш хуримтлагдсан энэ асуудлыг цэгцэлж, оршуулгын соёлыг шинэ шатанд гаргах боломжтой.

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт /2026.09.19/ ажиллаж байна. Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсээд, эдгээр автомашин хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Бөмбөгөр суманд тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий байгууллагууд тусгай зөвшөөрөлд заасан талбайгаас хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн, газрын хэвлийд халдсан болон хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

Энэ хүрээнд Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт шалгалт хийж байгаа аж.

Шалгалтаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий байгууллагуудад үзлэг хийхэд тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлсэн байна.

Иргэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар 102 болон 70191070 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад мэдээлэх боломжтой.

Эх  сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл
Өглөөний 09 цаг. Улаанбаатар хотод цаг агаар тогтуун байлаа. Зочин болох Монгол Улсад 30 орчим жил ажиллаж амьдран суугаа "Хүрэл Интернэшнл групп”-ийн захирал С.Хүрэлтэй ярилцахаар ийнхүү эртлэн зорьж яваа нь энэ.

С.Хүрэл гэж Хятадын ӨМӨЗО-ы Түнляо хотын Хүрээ хошууны уугуул.  Тэрээр 1998 онд Хятадын Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын ангийг дүүргэн Монгол Улсад ирж, Бээжин хотын Оёдол сүлжмэлийн компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээр  түүний ажил үйлс босгосон түүх эхэлдэг.

-Би Монголд анх оёдлын үйлдвэр ажиллуулж, бүтээгдэхүүнээ АНУ-д экспортлосноор бизнесийн гараагаа эхэлсэн. Энэ бизнес маань удаан үргэлжлээгүй. АНУ руу бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй болсон үе л дээ. 1999 оны 12-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод “Хүрэл Интернэшнл” ХХК-ийг байгуулж эрчим хүчний салбарт хөл тавьсан. Энэ салбар суралцаж, судлах ажил ихтэй хариуцлагатай салбар. Том том бүтээн байгуулалтад чадах чинээгээрээ оролцож ирлээ. Монгол Улсын хамгийн том "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмж, сэлбэг  нийлүүлэлтийн ажлыг хийж байлаа. Мөн станцын хүчин чадлыг нь Хятадын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан 20 МВт-аар нэмэгдүүлж,100 МВт болгох өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүгдээс Хятад, Монгол хоёр улсыг эрчим хүчээр холбох ажил дээр төвлөрч ажиллах нь илүү үр өгөөжтэй, бүтээн байгуулалтын ажил гэдгийг ойлгосон доо. Тус групп нь өргөжин тэлж олон улсын худалдаа, барилга, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энд “Нарийн сухайт эрчим”, “Умардын Эрчим Инженеринг”, “Шинэ Умард” ХХК-ийг дурдаж болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад Монголыг эрчим хүчээр холбох ажил дээр түлхүү анхаарч ажиллаж эхэлсэн байна. БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон эрчим хүчний эх үүсвэргүй гурван сум болох Гурван тэс, Ноён, Сэврэй сумдын айл өрх, аж ахуйн нэгж, Нарийн сухайтын бүлэг ордын нүүрсний уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 50 сар буюу 1521 хоногт шуурхай ажиллан, энэ оны 7-р сарын 18-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулсан гэж С.Хүрэл захирал ярилаа.

Тус компанийн хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Дарханы дулааны цахилгаан станцын 50 гаруй жил ашиглан, ашиглалтын хугацаа нь дууссан, техникийн хувьд хоцрогдсон тоног төхөөрөмжийг БНХАУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэн солих, иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажил юм. Мөн 2015 онд Монгол–Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 48 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.

Тус группийн “Умардын Эрчим Инженеринг” ХХК нь цахилгаан эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих тусгай зөвшөөрөлтэй, угсралт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм. Үндсэндээ эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, шинэчлэх, засварлах болон эдгээртэй холбоотой дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг юм байна. 35/0.4 кВ-ын дэд станц суурилуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт эрхлэхээс гадна бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, түүнчлэн цахилгаан болон барилгын материалын импортын худалдаа эрхэлдэг.

“Шинэ Умард” ХХК-ийн хувьд үндсэн үйл ажиллагаа нь нүүрс баяжуулах, тээвэр ложистикийн цогц үйлчилгээг хамарсан бөгөөд олборлолтоос эцсийн хэрэглэгч хүртэлх үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд чиглэдэг. Жилд хоёр сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулан, илчлэг өндөртэй, баяжуулсан нүүрсийг дотоодын томоохон хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж байгаа аж. Монголын нүүрсний арвин нөөцөд тулгуурлан тус компани нүүрсэн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх, нөөц ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Нэгдсэн үйл ажиллагааны загварыг хэрэгжүүлснээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд чанарын хяналтыг хангаж, хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг бүрдүүлдэг.

“Хүрэл Интернэшнл групп” нь ийнхүү цахилгаан эрчим хүчний томоохон төслүүдийг үр бүтээлтэй хэрэгжүүлснээр  Монгол Улсын уул уурхайн салбар болон ард иргэдийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад бодитой, үр өгөөжтэй ажлыг тасралтгүй хийж ирсэн байна.

Одоо болоход эдийн засаг, бизнесийн чиглэлээр хэвлэн нийтлэгддэг “Бизнесийн мэдээ” сонин, цахим мэдээллийн сайт мөн танин мэдэхүйн телевизтэй болжээ.

-Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн харилцаа төдийлөн идэвхтэй, ойлголцол сайтай байгаагүй цаг үед хоёр орны харилцаанд зөв ойлголт түгээх, иргэд хоорондын харилцаа, итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор тус групп ньхэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж эхэлсэн байв. Сониноороо дамжуулан хөрөнгө боломжтой хүмүүст хөрөнгөө зөв өсгөх гарц, боломжийг танилцуулахын зэрэгцээ, санхүүгийн боломж багатай ч үйлдвэрлэл эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд хэрхэн үйлдвэрлэл эрхэлж, орлого олох талаар мэдээлэл хүргэж, зөвлөн зуучилж ирсэн. Сонин маань долоо хоног тутамд хэвлэгдэж, захиалагчийн тоогоороо Монголдоо эхний тавд багтдаг байлаа. Дараа нь өргөжиж  олон улсын радио, танин мэдэхүйн телевиз мөн хэвлэх үйлдвэртэй ч болсон. Дэлхийн гол гол гэсэн эдийн засаг, бизнесийн мэдээллийг  радио болон телевиз, сониноороо дамжуулан мэдээлдэг гэж С.Хүрэл захирал ярилаа.

2018 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан Өвлийн олимпийн наадмын мэдээллийг Монголын үзэгч, сонсогчдод хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж, олимпийн сүлд дууг монгол хэлнээ орчуулан Монголын олны танил дуучдаар дуулуулж, клип хэлбэрээр бүтээсэн. Уг бүтээлийг Хятадын CCTV сувгаар цацсан бөгөөд 46 сая үзэгч хүлээн авч үзсэн гэдэг.

Энэ мэтээр Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлд багагүй хувь нэмэр оруулсан сайхан түүхтэй.

-Монголд хамгийн анхны талх хэрчигч машин, нэг удаагийн савалгаатай тарагны үйлдвэр, ажлын бээлий, нэг удаагийн аяга, хаягдал дахин боловсруулж 100 жилийн настай тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмж, хаяг шошго хэвлэгч, хаягдал дугуйг дахин боловсруулж хавтан үйлдвэрлэх машин тоног төхөөрөмж гээд олон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг  захиалагчийнхаа хүсэлтээр багагүйг нийлүүлсэн. Мөн Европын технологиор Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлдэг байсан гэж С.Хүрэл захирал ярив.

"Хүрэл Интернэшнл групп” нь анх оёдол, сүлжмэлийн үйлдвэр байгуулан бизнесийн гараагаа эхлүүлж байснаа өдгөө хэвлэл мэдээлэл, эрчим хүч, тээвэр зуучлалын гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

С.Хүрэл захирлын хувьд завгүй, эрчтэй ажлын өдрүүд тасралтгүй үргэлжилж, ийнхүү шинэ онтой золгож байна. “Хүн хоорондын ойлголцол маш чухал. Манай уриа бол “ИТГЭ, ЗҮТГЭ, ЭДЛЭ”. Хоёр улс харилцан бие биедээ итгэлцсэн суурин дээр зүтгэж ажиллавал, түүний үр шимийг хамтдаа эдэлнэ” хэмээн компанийнхаа зорилго, үнэт зүйлийг тодорхойлсон билээ.

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Орлогч Редактор:Ё.Хишигбаяр,Юй-Ин

Сэтгүүлч: Юй-Ин,Х.Арвинтал, Д.Мөчир, Г.Алс, Н.Цовоо

Редактор: Хань Хуншя, Б.Хайраа, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь

Зохиогч: Нийтлэл: ЮЙ-ИН,Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР, Г.АЛС, Н.ЦОВОО

Найруулагч: Х.АРВИНТАЛ

Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ